Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Таны амьдралыг орвонгоор нь өөрчлөх 34 вебсайт

Яг одоо сансарт хэдэн хүн байгаа вэ, хөргөгчинд байгаа хүнсний материалуудаараа ямар хоол хийж болох вэ, үзэхийг хүссэн телевизийн шоугаа хэдэн өдөр үзэж дуусгах боломжтой вэ гээд олон сонирхолтой вебсайтууд энд бий.


Яг одоо сансарт хэдэн хүн байгаа вэ, хөргөгчинд байгаа хүнсний материалуудаараа ямар хоол хийж болох вэ, үзэхийг хүссэн телевизийн шоугаа хэдэн өдөр үзэж дуусгах боломжтой вэ гээд олон сонирхолтой вебсайтууд энд бий.

1. Сансарт яг одоо хэдэн хүн байна вэ?

Яг одоо таныг энэ нийтлэлийг уншиж байх зуур сансар огторгуйд хэдэн хүн байгаа бол гэж та бодож байна. Энэ асуултын хариуг та ЭНДЭЭС авч болно.

2. Бодит хэмжээ

Улсуудын хэмжээн харьцаа яг үнэндээ газрын зураг дээр харагдаж байгаа шигээ байдаггүй. Манай орон бусад оронтой харьцуулбал хэр том болохыг ЭНДЭЭС мэдэж болох юм.

3. tiii.me

Урьд өмнө үзье гэж бодож байсан ч аль хэдийн олон улирал гарчихсан телевизийн шоунууд танд олон байдаг л биз дээ. Тэгвэл тэр бүгдийг үзэхэд танд хэдий хэр хугацаа орохыг хэлж өгдөг вебсайт руу ЭНД дарж зочлоорой.

4. Дэлхийн өнцөг булан бүр дэх онгоцны буудлуудын wifi-ийн нууц үгнүүд

Хаана ч аялж явахдаа wifi холбоостой байхыг хүсэж байна уу. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүт дэх онгоцны буудлуудын wifi-ийн нууц үгнүүдийг ЭНДЭЭС хараарай.

5. 2 минут юу ч битгий хий

Гар утсаа хол тавиад, 2 минутын турш бие, сэтгэлээ амраахын тулд ЭНД дарж ороорой.

6. Хэлний тоглоом

Та гадаад хэлийг сонсоод аль хэл гэдгийг тааж чадах уу? Хэлний мэдрэмжээ ЭНД дарж шалгаарай.

7. Нислэг шалгах төхөөрөмж

Яг одоо агаар дээр нисэж яваа нислэгийн онгоцуудыг та ЭНДЭЭС олж мэдэх боломжтой.

8. Интернет дэх хамгийн сайхан газар

Виртуал тэврэлт танд хэрэгтэй байна уу? Тэгвэл Интернет дах хамийн сайхан газарт ЭНД дарж зочлоорой. Хэн нэгэн танихгүй хүнээс инээмсэглэл дүүрэн тэврэлт авна гэдэг сайхан шүү дээ.

9. Гадаа харанхуй байна уу?

Цонхоор харж, гадаа ямар байгааг харахаас залхуураад орондоо хэвтэж байгаа хүмүүст зориулсан вебсайт. Гадаа харанхуй байгаа эсэхийг хэлж өгдөг вебсайт руу ЭНД дарж ороорой.

10. Санамсаргүйгээр нэр сонгогч

Шинээр тоглож эхлэх гэж байгаа тоглоомдоо нэр олох гэж толгойгоо гашилгаж сууна уу? Тэгвэл ЭНЭ вебсайт танд санамсаргүй байдлаар нэрээ сонгоход тань туслах болно.

11. Та хөгширч байна

Цаг хугацаа ямар хурдан улиран өнгөрч буйг танд мэдрүүлэх вебсайт. Яаж вэ гэж үү? Яаж гэдгийг ЭНД дарж үзээрэй.

12. Кафейн хэмжигч

Та өнөөдөр хэт их кофе уучихсан юм биш биз? Өнөөдөр таны хэрэглэсэн кафейны хэмжээг илрүүлж, байх ёстой хэмжээнээс хэтэрсэн эсэхийг тогтооно. ЭНД дарна уу.

13. Drench

Цаг нөгцөөх нэг сайхан арга. Drench тоглоомыг тоглохыг хүсвэл ЭНД дарна уу.

14. Chordify

Энэ вебсайт бол ид шид л гэсэн үг. Youtube-ээс хүссэн дууныхаа линкийг холбо, харин Chordify тэр дууны бүх аккордыг гаргаад ирнэ. ЭНД дарж орно уу.

15. Би Pwn-дуулж байсан уу?

Мэйл хаяагаа оруулаад урьд өмнө pwn-дуулж байсан эсэхээ мэдээрээй. ЭНД дараарай.

16. Хөргөгчин дэх хоолнууд маань

Хөргөгчиндөө байгаа хоолны материалуудаар юу хийж идэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл санаа зовох хэрэггүй Fridge Food танд туслах болно. Та зүгээр л хөргөгчиндөө байгаа жоруудыг сонгоход л хангалттай. ЭНД дарна уу. 

17. Hacker Typer

Энэ вебсайт бичсэн бүх зүйлийг тань 1990-ээд оны адал явдалт кино шиг болгох болно. Гэхдээ мэдээж хакердана гэсэн үг. ЭНД дарна уу.

18. Still Tasty

Хэд хоносон хоол, мах муудаж, идэхийн аргагүй болсон эсэхийг энэ вебсайт танд хэлж өгөх болно. ЭНД дарна уу.

19. Үл үзэгдэх үнээг олоорой

Мөн л цаг нөхцөөх нэг сонирхолтой арга. Үл үзэгдэх үнээг олохын тулд ЭНД дараарай.

20. Инчийн шугамны бодит хэмжүүр

Та компьютерээрээ ямар нэг зүйлийг хэмжих боломжтой боллоо. Заавал шугам хэрэггүй. ЭНД дарна уу.

21. GeoGuessr

Таныг дэлхийн хаа нэгтээ аваачих болно. Харин та хаана байгаагаа таах ёстой. Энэ сонирхолтой тоглоомыг тоглохыг хүсвэл ЭНД дарна уу.

22. Амжиргааны зардлын харьцуулалт

Дэлхийн аль нэг хотод амьжиргааны зардал эндэхээс хэр өндөр байдгийг олж мэдэхийг хүсвэл ЭНД дараарай.

23. Би оройн хоолонд юу хийх вэ?

Оройн хоолондоо юу хийж идэхээ мэдэхгүй байх үед хэн нэгэн тийм юм хий гээд нүүр лүү тань орилоод, чанга хэлээд өгөөсэй гэж хүсэж байв уу? Тийм бол ЭНД дарж ороорой.

24. Radio Garden

Дэлхийн өнцөг булан бүрт шууд явж байгаа радио долгионуудыг та ЭНДЭЭС сонсож болно.

25. Зөвхөн миний интернет л болохгүй байна уу?

Зарим үед фэйсбүүк, Youtube гацчихдаг л биз дээ. Энэ үед таны интернет холбоос муу байна уу эсвэл тэр вебсайтын тань сүлжээ тэр чигтээ тасарсан уу гэдгийг ЭНДЭЭС олж мэдэж болно.

26. Уншихад хэр их хугацаа зарцуулах вэ?

Олон хуудастай номыг хэдэн өдрийн дараа уншиж дуусахаа тооцоолоход тань туслах вебсайт. ЭНД дарна уу.

27. Булчингийн Wiki

Биеийнхээ тодорхой хэсгийн булчинг хөгжүүлэх хүсэлтэй байгаа бол ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг ЭНДЭЭС олж мэдэж болно.

28. Хөгжмийн газрын зураг

Дуртай хамтлаг, дуучнаа бичээд, ижил төстэй олон зуун уран бүтээлчийг олох боломжтой. ЭНД дарна уу.

29. PrivNote

Нөгөө хүн нь уншиж дууссаны дараа шууд устаж алга болдог мессежний вебсайт. Snapchat-тэй төстэй. Гэхдээ компьютер дээр бичих боломжтой. ЭНД дарна уу.

30. Sleepyti.me

Хэдэн цагаас орондоо орж, хэдэн цаг унтах нь таны биед хэрэгтэй болохыг хэлж өгнө. ЭНД дарна уу.

31. Энэ зул сарын баяр мөн үү?

Жилийн зөвхөн нэг л өдөр “Тийм” гэх хариулт өгдөг вебсайт. ЭНД дарж энэ элий сайтыг үзээрэй.

32. This to That

Резин, арьс хоёрыг яаж наах тухай та урьд өмнө бодож байв уу? Эсвэл метал зүйлыг модтой? Энэ бүхнийг ЭНЭ сайтаас олж мэдэх болно. 

33. Шидэт iPod

2000-аад оны дуунуудыг хольж, тааруулахад тань ЭНЭ вебсайт туслана.

34. Noisli

Хичээл, эсвэл ажлаа хийж байхдаа хөгжим биш, байгалийн дуу чимээ сонсох хүсэлтэй хүмүүс ЭНД дараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
22 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
14
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.26 103.10.22.43

https://www.fbtracker.org/?hash=x1aVYBD5

0 Хариулах


stephanie 2019.11.06 103.225.138.178

Hi! Are you looking for easy guitar lessons? Here's a link to that https://musicadvisor.com/easy-guitar-songs/. Hope you will enjoy!

0 Хариулах