Хайх зүйлээ бичнэ үү

мин

Фэйсбүүкийн найзууд тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байж магадгүй

АНУ-ын Дэнвер дэх Рэжисийн их сургуулийн судлаачид фэйсбүүкт олон найзтай байх тусам эрүүл мэндийн байдал доройтдог болохыг олж тогтоожээ.


Олон нийтийн сүлжээн дэх олон зуун найз тань таныг илүү алдар хүндтэй болгож мэдэх ч нөгөө талаар эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлж байж мэдэх юм. АНУ-ын Дэнвер дэх Рэжисийн их сургуулийн судлаачид фэйсбүүкт олон найзтай байх тусам эрүүл мэндийн байдал доройтдог болохыг олж тогтоожээ. Мөн тус судалгаагаар фэйсбүүкээс хэт хамааралтай болсон хүмүүст өвчлөх магадлал улам нэмэгддэг болохыг олж тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл хэн нэгэн зураг, статус дээр нь коммент бичиж реакц үзүүлэхгүй, хариу мессеж илгээхгүй, найзын хүсэлтийг нь авахгүй бол хүний санаа зовж эхэлдэг гэсэн үг. Энэ нь цаашлаад эрүүл мэндэд сөргөөг нөлөөлөх хүчтэй байдаг аж. Энэхүү судалгаанд дурдсанаар "Өдөрт олон давтамжтай фэйсбүүк рүү нэвтэрч ордог хэрэглэгчдэд anxiety буюу сэтгэл зовнилын шинж тэмдэг илрэх нь түгээмэл байдаг бөгөөд ийм хүмүүсийн эрүүл мэндийн байдал энгийн хүнийхээс дорой байдаг" гэжээ.

Тус судалгаанд нийт 89 их сургуулийн оюутныг оролцуулж эрүүл мэндийн ерөнхий байдал ба фэйсбүүк хэрэглэдэг зуршлын хамаарлыг шинжсэн байна. Судалгаанд оролцогчдыг 10 долоо хоногийн турш ажиглаж, эрүүл мэндэд гарах өөрчлөлтөд анализ хийжээ. Фэйсбүүкийн хэрэглээнээс үүдэлтэй сэтгэл зовнил нь хүнийг өвчинд өртөмтгий болгож, олон фэйсбүүкийн найзтай хүмүүсийн сэтгэл зовнил болоод стрессийн түвшин илүү нэмэгддэг болохыг энэхүү судалгаагаар олж тогтоосон байна. Харин энгийн фэйсбүүкийн хэрэглээ болоод хэдий хэр хугацааг фэйсбүүкт өнгөрүүлсэн нь эрүүл мэндийн байдалд нөлөөлдөггүй аж.

Эх сурвалж: indy100

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
22 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
43
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.