Хайх зүйлээ бичнэ үү

мин

UFC-ийн аварга Жон Жонс 4 жилээр эрхээ хасуулна

В сорьцноос ч туринабол илэрсэн тул тоглолтын үр дүнг хүчингүй болгосон байна.


UFC холбооны хагас хүнд жингийн аварга Жон Жонс сэргээш хэрэглэсэн нь тогтоогдлоо. Өнгөрсөн жил сэргээшийн хэргээр 1 жилийн “ял” эдлээд эргэн ирж, аваргын бүсээ буцаан аваад байсан түүний ирээдүй ийнхүү бүрхэг боллоо.


Жон Жонс өнгөрсөн долоодугаар сарын 29-нд Анахаймд болсон UFC 214 тэмцээнд Даниэль Кормьег гуравдугаар үед хүнд цохилтоор ялан, хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмших болсон. Гэвч урд өдөр нь буюу 28-нд өгсөн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан. В сорьцноос ч туринабол илэрсэн тул Калифорни мужийн “California State Athletic Commission” Кормьетэй хийсэн тоглолтын үр дүнг хүчингүй болгосон байна. UFC холбооны дэд ерөнхийлөгч Жефф Новицкигийн хэлснээр Жон Жонсын холимог тулаанд оролцох эрхийг 4 жилээр хасан, аваргын бүсийг нь хураан авах болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
0
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.