Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Эмэгтэйчүүд эрчүүдийг юуг ойлгоосой гэж хүсдэг вэ?

Эмэгтэй хүмүүс таныг юуг ойлгоосой гэж хүсдэгийг мэдмээр байна уу?


Эсрэг хүйстнээ ойлгох нь ямагт бидний хувьд хүнд хэцүү зүйл байсаар ирсэн. Хэрэв та санаж байгаа бол эмэгтэй хүнийг ойлгох тухай маш олон шог зураг, бичлэг байдаг.

Гэхдээ эмэгтэй хүнийг ойлгох үнэхээр тийм хэцүү гэж үү?

Энэ удаа бид танд эмэгтэйчүүдийн зүгээс эрчүүддээ зориулан хэлж буй "бага ч гэсэн ойлгоход тус дэм болох" үгсийг нийтлэлээрээ дамжуулан хүргэж байна. Та ч мөн өөрийн бодлоо бичиж үлдээх боломжтой шүү.

  • Өөртэй чинь уриалагхан харьцаж, найрсаг хандаж байна гэдэг нь сайн болсон гэсэн үг биш гэдгийг л ойлгочих. Энэ бол зүгээр л эелдэг зан. 
  • Заримдаа ууртай байвал ууртай л байна гэсэн үг. Тэрнээс биш заавал өлссөн эсвэл сарын тэмдэг ирсэн гэсэн үг биш.
  • Дургүй байна гэдгийг худлаа үнэд орж байна гэж ойлгохгүй байх. Үнэхээр л дургүй байхад цаанаа дуртай байгаа гэж бодохгүй байх.

  • Эмэгтэй хүн гэхээр л нэг тийм турьхан, сул дорой, хүүхэлдэйн кино дээр гардаг шиг аврах хүн хүлээгээд сууж байдаг амьтад гэж бодохоо болих хэрэгтэй. 
  • Бид нар өөрөө өөртөө таалагдаж, сайхан мэдрэмж авч, итгэл дүүрэн алхах гэсэндээ нүүрээ буддаг. Тэрнээс биш бүгд байнга эрчүүдэд таалагдах гэж буддаггүй.
  • Эмэгтэйчүүдийг гайхамшигт баатрууд дээр гардаг "Flash" гэж төсөөлдөг байхаа. Ажлаасаа хамт ирчхээд хоол байхгүй юм уу гэж асуудаг "гайхамшигтай" эрчүүд байдаг юм.

  • Эмэгтэйчүүдийг зөвхөн гоёж гоодсоор байгаад хоцордог гэж бодох нь буруу. Хүүхэдтэй эмэгтэйчүүд, гэр орноо авч явдаг охид маш их ажилтай байдгийг эрчүүд тэр болгон ойлгодоггүй юм шиг санагддаг. 
  • Хэрэглэл захихаар өмдөндөө баасан хүүхэд шиг царайлж дэлгүүрт ичээд л зогсчихно. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг ариун цэврийн хэрэглэлийн тухай юу ч мэдэхгүй, бас хэрэглэхгүйг нь мэдэж байгаа.
  • "Энэ ямар гоё юм бэ" гэдэг нь энийг аваад өг гэсэн үг биш. Чамайг дарамтад оруулж байгаа хэрэг ч биш. Шинэ iPhone гарахад зүрхээ чангалах хэрэггүй. Бид бүгд тархитай хүмүүс.

  • Дуртай зүйлийг чинь хийхийг хориглосондоо биш хамт байхдаа жаахан ч гэсэн анхаарал хандуулж, ярихыг минь сонсоосой, хамт хөгжилдөөсэй гэсэндээ хааяа бухимдах, гомдох үе гардаг. Харин эрэгтэйчүүдийг үүнийг дуртай зүйл, найзуудаас нь холдуулах гэлээ гэж ойлгох гээд байдаг.
  • Би үнэхээр дотно эрэгтэй найзтай байна гэдэг нь тэр надад сайн эсвэл хайртай гэсэн үг биш. Түүний тухай дурсах болон уулзахад учиргүй харддагаа болих хэрэгтэй.
  • Цуйван хийж чаддаг эмэгтэй хадаас хадаж чаддаг эрэгтэйгээс олон гэдгийг батлан тангараглая. Тиймээс цуйван сэгсэрдэг эмэгтэй хайхаас өмнө ядаж хадаасаа хадаж сур.

  • Эрэгтэй хүн заавал эмэгтэйнхээ цүнхийг барьж явах ёстой гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Үнэхээр хүнд цүнх бол яая гэхсэн. Жижигхэн цүнхтэй зүгээр л явж байхад өгчих гээд булаацалдаад тэнэгтээд байдаг. 
  • Бухимдаж уурласан байхад яасныг ойлгож, тайтгаруулахын оронд сонин сонин юм асууж, ярьж бүр уур хүргэдэг.
  • Яагаад ч юм бидний боддог шиг ухаж боддоггүй юм шиг байгаа юм. "Яагаад ингэх болов?", "Би яасан юм бол?" гэж их л бодож байгаа мэт боловч үнэндээ маш энгийн зүйлээс л бүх зүйл эхлэлтэйг ойлгодоггүй. Бүх зүйл тун энгийн шүү дээ.
  • Залуу минь, төрсөн өдрөөр минь ямар үнэтэй бэлэг авч өгөх чинь үнэндээ тийм чухал биш. Харин ээжийгээ яаж баярлуулсан, бусад эмэгтэйчүүдтэй бас яаж харьцдаг чинь чухал байдаг юм шүү. Надад лав хаалга онгойлгоод өгөх наад захын соёлгүй эрэгтэй үнэхээр таалагддаггүй. Бид байнга биш ч багахан зүйлээс л хүндлэл мэдрэхийг хүсдэг.
  • Эмэгтэй жолооч нар "эмэгтэй" болохоороо л осол гаргадаг гэж бодохгүй байх. Тухайн нөхцөл байдлаасаа бас шалтгаална шүү дээ.

  • Эрэгтэй хүн ийм байх ёстой гэсэн загварт баригдах дургүй шиг бид ч бас тийм зүйлд дургүй. "Эмэгтэй юм байж" гэж ярих нь утгагүй.
  •  Надад таалагдаж, би өөрөө сайхан мэдрэмж авч л байвал би хүссэн хувцсаа өмсөх болно. Богино, бариу юм өмсөхөөрөө л задгай эмэгтэй гэж ойлгох нь тэнэг зүйл.
  • Тийм ээ, би ойлгомжгүй. Бас зөрүүд. Би хормын өмнө инээж байсан бол хэдэн минут өнгөрөөд л урвайж мэднэ. Учир нь дотор минь асар их мэдрэмж хуралдаж, заримдаа би өөрөө хүртэл дунд нь төөрч орхидог юм. Тэгээд одоо яалтай билээ? Юу ч байлаа гэсэн эрэгтэй хүмүүс тэвчээртэй байж, ойлгох гэж хичээвэл энэ тийм том асуудал гэж үү?
  • Хэрүүлч, олон хүн рүү гүйсэн, дээрэлхүү, тааруухан хошин шогийн мэдрэмжтэй, эмэгтэйчүүдийг гудмаар явахад шүгэлдэж, араас нь дууддаг, эрээ цээргүй хардаг, хэт ойр зогсдог, бүдүүлэг эрэгтэй хүн бидний дэврүүн хүслийг унтраадаг гэх юм уу даа. 
  • Ойлгомжгүй, хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй, зөрүүд охинтой уулзахаас илүү сонирхолтой зүйл байгаа гэж үү? Бид чинь туйлын эрх, эмзэг гэхдээ бас бие даасан хүчирхэг хүмүүс. Хэцүү зүйл тохиосон ч ам нээлгүй удаж чадна. Харин үүлний хэлбэр дүрс хараад угз татан дээш харуулаад, амаа чилтэл ярьж чадна. Жижиг шавжнаас айж байснаа аймшгийн кинонд инээгээд сууж ч мэднэ. Ер нь л хүн хүн өөр, нэг нэгэндээ тохирох өөр өөр хүмүүс хаа сайгүй л байгаа. Гол нь бие биенээ ойлгох хүмүүс л хоорондоо учрах шүү дээ. Хүйс бүхнийг тодорхойлохгүй. Жич: Гэхдээ л бид ойлгомжгүй. Энэ үнэхээр үнэн шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
2
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.