Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ухаалаг утастай хүн бүрийн амьдралыг хамаагүй хялбар болгох 10 арга

“Brightside” вебсайтаас iphone гар утас дээр дараах аргуудыг туршиж үзжээ. Энэ аргуудыг бүхий л ухаалаг утастай хүмүүс ашиглаж болно


“Brightside” вебсайтаас iphone гар утас дээр дараах аргуудыг туршиж үзжээ. Энэ аргуудыг бүхий л ухаалаг утастай хүмүүс ашиглаж болно. Гайхалтай үр дүнд хүрсэн тул тэд дараах аргуудыг та бүгдийн амьдралыг хялбарчилахад зориулан зөвлөж байна.

1. Өндөгний хальсаар жижиг гэрэл хийж болно

Өнцөг хагалж, хальсийг нь хатсаны дараа гар утасныхаа Flashlight гэрэл дээр байрлуулвал тун давгүй ширээний гэрэл болно.

2. Усанд унагасан утсаа будаанд хийж тавих

Хэрвээ та гар утсаа усанд унагаасан бол эхлээд цаасан алчуураар арчаад, баттерей болон сим картуудыг салгаж ав. Дараа нь тоос сорогчоор усыг соруулж авна. Хэсэг бүрийг нь дор хаяж 20 минут хатаах хэрэгтэй. Үүний дараа гар утсаа ууттай будаанд хийж хонуулаарай.

3. Дусал усаар томруулдаг шил хийж болно

Гар утасныхаа камер дээр болгоомжтой ус дусаагаарай. Хэсэг хугацааны дараа жижиг зүйлсийг камераараа хараад үз. Хамгийн гол нь болгоомжтой байх хэрэгтэй шүү.

4. Чихэвчний товчлуураа ашиглан зураг аваарай

Холоос зураг авахад заавал Selfie Stick-тэй байх шаардлагагүй. Утсаа аятайхан газар байрлуулаад чихэвчнийхээ товчлуураар зураг дарж болно.

5. Савтай цэвэр ус ашиглан шөнийн гэрэлтүүлэг хийж болно

Гар утасныхаа Flashlight гэрлийг асаагаад тэр хэсэгт савтай ус байрлуулах юм бол муугүй гар чийдэн болно гэж мэд.

6. Скоч болон үсний резин ашиглан гар утас тогтоогч хийж болно

Гар утсаа скоч дотор байрлуулаад резинээрээ тогтоо. Тэгээс хүссэн газраа нааж тогтоогоод бичлэг хийж болох юм.

7. Шаараар гар утасны кейс хийж болно

Шаараа хэт том биш дундаж хэмжээтэй үлээсний дараа гар утсаа дунд нь чихэж оруул. Ингээд л та гоё өнгөтэй гар утасны кейстэй боллоо гэсэн үг.

8. Бээлийгээ мөнгөлөг цаасаар бүр

Өвлийн хүйтэнд бээлийгүй утсаа оролдоно гэдэг хэцүү. Ийм үед та мөнгөлөг цаасаар бээлийнийхээ нэг хурууг бүрээд гар утсаа чөлөөтэй ашиглаж болох юм.

9. Цаасны хавчуургаар гар утасны тогтоогч хийж болно

Жижиг төмөр цаасны хавчуурга iphone -д төгс таардаг. Жижигхэн хавчуурга ашиглаад л гар утсаа тогтоож тавиад кино, бичлэг үзэж болох нь байна шүү дээ.

10. Дэлгэц мэдрэгч үзэгний оронд баттерей ашигла

Гар утасныхаа дэлгэцийг бохирдуулахыг хүсээгүй хүмүүст энэ аргыг санал болгож байна. Дэлгэц мэдрэгч авч мөнгөө үрэхийн оронд баттерей ашиглаарай. Хамгийн гол нь баттерейн хасах цэнэгтэй хэсгээр дарна шүү.

Эх сурвалж: Brightside

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.