Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Монголын нууц товчоо"-г хамгийн урт эсгий дээр урлажээ

Гайхалтай үнэт бүтээл.


Уг гайхалтай хосгүй бүтээлийг 5000 гаруй урлаач, үйлчид хамтран 2015 оны 12 дугаар сараас энэ оны гуравдугаар сарын 12-ийг хүртэл хугацаанд хийж дуусчээ. "Монголын нууц товчоо"-г зурган хэлбэрээр дүрсэлсэн уг бүтээл Сүхбаатарын талбайд олон нийтэд танилцуулагджээ.

108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 20000 км тэмээний ноосон утас, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу, 120 ширхэг зүү уг бүтээлд ашиглагджээ. 

Энэхүү бүтээл "Монголын нууц товчоо"-ны түүхийг харуулах ба үр хойчдоо эсгий зээгт ширмэлийн гайхамшгийг өвлүүлэх маш том хувь нэмэр болж, уг бүтээлийг туурвих явцдаа 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургажээ.

Энэ ажлыг хамгийн анх Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны санаачилгаар эхэлсэн байна. Асар олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн уг "Монголын нууц товчоо"-ны 108 метр урт эсгий ширмэл бүтээлийг Гиннессийн дээд амжилтын номд бүртгүүлэх аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0