Дэлхийн хамгийн хөгшин панда нас барлаа
Баси амьтны хүрээлэнгийн панда нарын дунд хамгийн ахмад нь бөгөөд хүний насаар бол 100 хүрээд байсан юм.
Хятадад 37 настай Баси хэмээх панда насан эцэс болжээ. Баси амьтны хүрээлэнгийн панда нарын дунд хамгийн ахмад нь бөгөөд хүний насаар бол 100 хүрээд байсан юм.
Баси 1985 оноос Фуцзянь мужийн Панда судлалын хүрээлэнд амьдарч байлаа. Дугуй унаж, сагсан бөмбөг тоглодог авьяасынхаа ачаар тэр дэлхий дахинд алдаршсан.
1990 онд Бээжинд болсон XI Азийн наадмын бэлгэ тэмдгээр түүнийг сонгож, Пан Пан гэсэн шинэ нэр өгч байлаа.
2017 оны 1-р сарын 18-нд 37 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн.
2010 онд 30 насны ойгоороо