Хайх зүйлээ бичнэ үү

мин

09.14: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 5 сэдэв

Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс.


Мэдээний тухай дэлгэрэнгүй уншихыг хүсвэл тод хар хэсэг дээр дарна уу.

Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс бол:

13 төрлийн дугуйлан үнэгүй хичээллэнэ. Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангууд жилийн турш үнэгүй хичээллэх болно.

Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал- цаашдын чиг хандлага сэдэвт олон улсын форумыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.


Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай ам дахь Хээрийн сургалтын хэсэгт амжилттай зохион байгууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм болон Монгол дахь суурин төлөөлөгч Б.Транкман нарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Есдүгээр сарын 16-ны 11:00 цагт “Хүүхдүүдээ нүдээ хамгаалцгаая” өдөрлөг ЭХЭМҮТ-д  болох гэж байна. Өдөрлөгийг зохион байгуулж буй эмч нар өнөөдөр мэдээлэл хийлээ. "Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 338 сумдыг хамруулан сургуулийн өмнөх нас (3-5)-ны хүүхдийн нүдний харааг жил бүр шалгаж, нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн нүдний болор цайх өвчин, хорт хавдар, зовхины эмгэг зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
18 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
26
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.