Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"София" робот сэтгэл хөдлөлтэй болно

Зохион бүтээгч Давид Хансон роботод сэтгэл хөдлөл суулгахаар ажиллаж буйгаа мэдээлжээ.


Женевийн “Hanson” хиймэл оюун ухааны төвөөс зохион бүтээсэн София роботыг зургадугаар сард НҮБ-ийн Бага хурлын “Зохистой хиймэл оюун ухаан” хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн өмнө ил гаргасан. Түүнийг зохион бүтээсэн Давид Хансон цаашид роботод хүний сэтгэл зүй, сэтгэл хөдлөл суулгахаар ажиллаж буйгаа мэдээлжээ. 

Sophia, a robot integrating the latest technologies and artificial intelligence developed by Hanson Robotics is pictured during a presentation at the 'AI for Good' Global Summit at the International Telecommunication Union (ITU) in Geneva

София өнөөг хүртэл бүтээгдсэн “хүн төрхтэй” роботуудаас хамгийн амьд төрхтэй ба яг л хүн шиг инээх, уурлах, нүдээ цавчих зэрэг нарийн үйлдлүүдийг хийж чаддаг байна. Мөн текст, оруулсан өгөгдлийн дагуу бус өөрийн сэтгэн бодох чадвараар хүний асуултад хариулж, харилцан яриа үүсгэж чаддаг аж. Түүнд хиймэл үс, хувцас өмсгөсөн үед хүмүүс ялгаж чадахгүй тул хурлын үеэр зориуд хиймэл оюун ухаан бүхий зааварчилгаатай тархийг нь олон нийтэд харуулжээ. Софиягаас сэтгүүлчид асуулт асуухад “Дэлхий нийтийн төлөө, хүн төрөлхтөнд туслахын төлөө би бүтээгдсэн. Би хэзээ ч хүн болж чадахгүй. Гэхдээ би тэдэнд тусалж чадах найз нь байх болно” гэж хариулжээ. 

Хиймэл оюун ухаант робот хөгжих нь хүний ажлын бүтээмж, эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлнө гэж судлаачид үздэг. Харин эсрэг өнцөгөөс "Нэг л өдөр хиймэл оюун ухаан бие дааж, хүнээс хараат бус болж, удирдлагыг авах гэж оролдвол яах вэ?" гэсэн шүүмж айдас дагуулдаг. Тэгвэл зохион бүтээгч Давид Хансон “Олон нийт хиймэл оюун ухаан хэт их хөгжиж, хүний эсрэг дайрах вий гэж кино, зөгнөлт зохиол дээр гардаг шиг төсөөллийн айдастай байдаг. Шинжлэх ухаан төдийлөн мэдэхгүй хүмүүс л  төөрөлддөг шүү дээ. Бодит байдлыг авч үзвэл хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ажил, амьдралд маш хэрэгцээтэй хүчин зүйл болж, бүхнийг хөнгөвчилж чадна” гэж мэдээлжээ. 

Image result for i'm robot movie

Хиймэл оюун ухаан боловсрол, эрүүл мэндийн салбарт, ялангуяа орон нутгийн ажлын хүчний хүрэлцээгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй оролцож чадна гэж тус судалгааны баг үзэж байна. 

Хиймэл оюун ухаан өмнө нь хэзээ ч байгаагүй алгоритм, тооцооллоор явагддаг тул үүнийг хөгжүүлэхэд цаг хугацаа, сайн төлөвлөлт маш чухал.” гэж София Бага хурлын үеэр хэлжээ. 

Attendees pose with Sophia at the conference. AI is expected to revolutionise healthcare and education, especially in rural areas with shortages of doctors and teachers

“Манай хиймэл оюун ухаант роботоор цэрэг зэвсгийн хүчний нөлөөгөө тэлэх гэсэн зарим улсын “алуурчин” роботоос маш ялгаатай. Удахгүй бид роботуудыг сэтгэл хөдлөл мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх чадвартай болгох болно. Ингэснээр томоохон дэвшилд хүрнэ” гэж зохион бүтээгчид мэдээлсэн байна.

Эх сурвалж: Dailymail

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.