Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хойд Солонгос Японы зүг 2 дахь пуужингаа нисгэлээ

Япон улсын Хоккайдо эргээс 3700 км-ийн зайтай пуужин харвасан нь хамгийн урт зам туулсан пуужин болоод байгаа юм.


Өнгөрсөн сарын 29-ны өдөр Хойд Солонгос Япон улсын нутаг дэвсгэрээр давуулан Номхон Далайд пуужин харвасан нь олон улсыг томоохон цочролд оруулсан удаатай. Тэгвэл өнөөдөр өглөө тус улсаас дараагийн баллистик пуужингаа Япон улсын Хоккайдо эргийн бүсээс 3700 км-ийн зайтай харвасан нь хамгийн урт зам туулсан пуужин болоод байна.  

People in Seoul watch a news report about the missile launch (15 Sept 2017)

“Хойд Солонгосын энэхүү үйл ажиллагааг манай улс цаашид тэвчиж чадахгүй. Манай орны аюулгүй байдалд халдсан туршилтуудаа үргэлжлүүлсээр байвал бидний төдийгүй, олон улсын ирээдүй тун бүрхэг болно” гэж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе Хэвлэлийн Бага хурлын үеэр мэдээлжээ. Японы зүгээс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтуудад удаа дараа хариу шаардлага хүргүүлж, НҮБ-ийн Аюулгүй Зөвлөлд ч хориг тавихыг шаардаад байсан юм.

Japanese PM Shinzo Abe speaks to reports in Tokyo (15 Sept 2017)

НҮБ-аас энэ тухайд яаралтай хуралдаж Хойд Солонгост 9 дэх хориг арга хэмжээ авч, тус улсад нүүрс, төмөрлөг зэрэг зэр зэвсгийн зориулалтаар ашиглаж болох түүхий эд, гадаад хөрөнгө оруулалт үзүүлэхийг гишүүн орнууддаа тодорхой хэмжээгээр хориглосон. Гэсэн ч  Хойд Солонгос хоригийг төдийлөн хайхарсангүй дараагийн туршилтаа амжилттай хэрэгжүүлснээ мэдээллээ. 

Хойд Солонгосын сүүлийн жилүүдэд туршиж байгаа тив алгасах чадалтай баллистик пуужин 3000 км-ийн зайг туулах чадалтай гэж албаныхан үзээд байсныг энэ удаагийн туршилт үгүйсгэлээ. “Хойд Солонгосоос олон улсын аюулгүй байдалд халдаж байгаа үйл ажиллагааг Хятад, Орос улс хамгийн их өөгшүүлж байна. Хятад газрын тосных нь хамгийн том нийлүүлэгч бол, Орос ажлын хүчний хамгийн том хангагч нь. Энэ хоёр улс өөрийнх нь нутаг дэвсгэр лүү нэг л өдөр харваж, халдаж болно гэж бодохгүй байгаа нь их гайхалтай хэрэг” гэж АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөх Рэкс Тиллерсон мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Бен Фростын туха...
2
1 цагийн өмнө
Монголын Бүх цаг үеийн шилдэг мэргэжлийн боксчдын чансаа
3
1 цагийн өмнө
Роналду хагас шигшээд хоёр гоол оруулж, "Аль-Насср" клуб Хааны цомын финалд шалгарлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
6
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.