Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн өөрөөсөө ТЭС ОНДОО төрлийн найзтай хүмүүсийн л ойлгох 16 зүйл

Бид ер нь яг яаж яваад найз болсон юм бэ?


1. Та заримдаа яаж яваад ийм хүнтэй найз болсноо гайхаад бардаггүй. 

2. Өөр хувцаслалт, өөр төрлийн сонирхол, өөр мэдрэмж. Тэр чигээрээ л өөр мэт боловч хамт байхдаа тун адилхан.

3. Заримдаа найзынхаа санал болгосон дуунуудыг сонсоход танд ийм мэдрэмж төрдөг.

4. Тэдний очих дуртай газарт очоод та тэнд өөрийгөө байх ёсгүй хүн мэтээр мэдрэх үе байдаг. 

5. Гэвч хоёулхнаа байхдаа та бүхнийг ярилцаж болдог. Бүр таны төсөөлөөгүй сэдвээр, төсөөлөөгүй зүйлийн тухай шүү.

6. Та хоёрын сонирхдог хүмүүс хүртэл тэс өөр.

Энэ үнэхээр хөөрхөн залуу гэж үү? Чи сохор юм уу?

7. Та найзынхаа бусад найзуудтай тэр болгон харьцаж чаддаггүй.

8. Гэхдээ яаж яваад ч юм та хоёр найзууд болчихсон. 

Гол нь яаж?

9. Аажим аажмаар нэг нэгэнтэйгээ адилхан болоод байгаа ч юм шиг мэдрэмж төрнө.

10. Хатуу үгийг шулуухан хэлдэг хүн бол гарцаагүй таны "өөр төрлийн" найз мөн.

11. Түүнгүйгээр бол бүх зүйл нэг л гунигтай, уйтгартай болчихсон мэт санагдана.

12. Дуртай кино, дууг нь та их л тэсвэр гарган үзэж, сонсдог. 

13. Та заримдаа тэдний тэнэг үйлдэл хийхийг зүгээр л харж зoгсохоос өөр аргагүй байдаг.

14. Гэхдээ бүх гайхалтай нөхөрлөлийн кино, хүүхэлдэйн кино дээр найзууд нэг нэгнээсээ тэс өөр байдаг.

15. Бие биенийхээ дутууг нөхөх гэж заяасан мэт санагдана. Таны мэдэхгүй зүйлийг тэр мэдэж, түүний мэдэхгүйг та мэдсэн байдаг.

16. Хэрэв та огт нөхөрлөнө гэж бодож яваагүй, тэс ондоо сонирхолтой найзтай бол түүнийгээ хэзээ ч битгий алдаарай. Энэ бол тун ховор, гайхалтай нөхөрлөл юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
7
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.