Хайх зүйлээ бичнэ үү

мин

Байгаль орчны бохирдлыг бууруулахад Чехийн “Ноу-Хау”-г судалж байна

Албаныхан мэдээлэл хийлээ.


Хүний үйл ажиллагаанаас үүссэн байгалийн бохирдлыг арилгахад чех  мэргэжилтнүүдийн туршлагыг монголчуудад эзэмшүүлэх зорилготой   “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн I шат Монгол Улсад амжилттай хэрэгжсэн. Төслийн хүрээнд 21 аймгийн байгалийн бохирдлыг тодорхойлох, бохирдлын эрсдэлийн төвшинг тогтоох, мөн бохирдлын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг байгаль орчны салбарт ач холбогдолтой ажлуудыг хийсэн юм. Улмаар цуглуулсан мэдээллүүдийн үндсэн дээр бохирдсон бүс нутгуудад тохирох загвар ажлуудын жишээг боловсруулахад хөтлөх II шатыг өнгөрсөн оны 2-р сард эхлүүлсэн билээ. Төслийн II шатны хэрэгжилт, үйл явцын талаар БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, БНЧУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Олдржих Заычек, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.

Төслийн багийн зүгээс хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэрийн ойр орчим, пестицид агуулж буй нь тогтоогдсон Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь байсан газар, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишээ төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Чех мэргэжилтнүүдийн зүгээс сонгогдсон 3 объектийн 2 нь  хүн амын суурьшил бүхий газар байгааг онцгойлон авч үзжээ.  Тиймээс чех мэргэжилтнүүд газар нь очиж, байгаль орчны мэргэжилтнүүд болон мэргэжлийн ханалтын байцаагчдад онол, практик хослуулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг төсөл БНЧУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны  хүрээнд хэрэгжиж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улс хамтран 1000 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн талаар чехийн тал онцоллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
10
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.