Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“FuckUp Nights #1”-ээс онцлох 10 эшлэл

Өнгөрсөн пүрэв гарагт “Sky 17” баарт бизнесийн уналт, бүтэлгүйтэл, түүнээс олж авсан сургамж, сонирхолтой түүхүүд, инээд бас шинэ санаа санаачлагаар дүүрэн нэгэн үдэш болж өнгөрсөн юм.


Өнгөрсөн пүрэв гарагт “Sky 17” баарт бизнесийн уналт, бүтэлгүйтэл, түүнээс олж авсан сургамж, сонирхолтой түүхүүд, инээд бас шинэ санаа санаачлагаар дүүрэн нэгэн үдэш болж өнгөрсөн юм. Дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулагддаг “FuckUp Nights” гэх этгээд нэртэй арга хэмжээг энэ сараас хэсэг залуучууд санаачлан Улаанбаатар хотноо зохиож эхлэх болсон билээ.

Бид бусдын амжилтын түүхийг үргэлж сонсдог. Тэгвэл яагаад тэр амжилтанд хүрэх гэж юуг үзэж туулж, юу алдаж, юуг ухаарсан түүхийг сонсож, тэндээс сургамж авч болохгүй гэж? Эдгээр асуултад хөтлөгдөн Мексик хотын хэсэг залуус энэхүү арга хэмжээг хамгийн анх 2012 онд зохион байгуулж байсан юм. Энэ сонирхолтой санаа дэлхийн өнцөг булан бүрт түгж, одоо бид энд, эх орондоо бизнесийн уналт бүтэлгүйтлүүдийн түүхийг сонсох боломжтой боллоо.

Улаанбаатарын хамгийн анхны “FuckUp Nights” арга хэмжээнд Глоб Интернэшнл ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр бизнестэй амьдралаа холбосноос хойш тохиолдсон бүтэлгүйтэл, “Сайн муу хэрцгий-2- киноноос олон сая төгрөгний өрөнд орсон түүхээрээ кино найруулагч, зохиолч А.Миеэгомбо, Барилгын салбарт шинэ инноваци нэвтрүүлэх гээд бүтэлгүйтсэн түүхээрээ Гүнгэрваа ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Ариунсанаа, “Stand Up Comedy”-г Монголд нэвтрүүлэх гэж будилсан түүхээрээ UB Comedy ХХК-ийн захирал Б.Батбилэг нар оролцсон юм. Ингээд тэдний ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Торонд орчихсон явж байснаа ухаараад хүсэл мөрөөдлөө дагахаар тороо орхиж явсан. Би бол торноосоо гарсан шувуу. Одоо тэр хэчнээн сайхан тор байсан ч би буцаж орохгүй. Хийж эхэлсэн зүйлийнхээ төлөө тууштай явах болно. –Б.Батбилэг

2. Эрсдлээ зөв тооцоолоогүй нь бидний алдаа байсан. Гэхдээ би хийгээгүй зүйлийнхээ араас харамсаж сууснаас хийж үзсэнийхээ дараа харамсаж суусан нь дээр. –Б.Ариунсанаа

3. Хувь болон төрийн байгууллага хайр үзэн ядалтын харилцаатай байдаг. Үүнийг халуун дулаан болгохын тулд сүлжих чадварт суралцах ёстой. –Б.Ариунсанаа

4. Бизнес эхлүүлэх гэж байгаа бол өрсөлдөгчөө зөв тодорхойл. –Ж.Мэндбаяр

5. Бизнест зориг хэрэгтэй. Тэр зориг маань юунаас гарсан бэ гэж үү? Надаас л гарна шүү дээ. –Ж.Мэндбаяр

6. Асуудал байгаа газар үргэлж шинэ бизнесийн орон зай бий. –Ж.Мэндбаяр

7. Хоригдож байхдаа хүртэл би тэнд бизнес хийдэг байлаа. Тэгэхээр хаана ч, ямар ч бизнес эхэлж болно. Гол нь боломжийг олж харах хэрэгтэй. –Ж.Мэндбаяр

8. Тухайн үед зөвхөн кино хийхэд гарах зардлыг л хүнээс зээлсэн байснаас биш маркетинг, сурталчилгаанд ямар ч мөнгө төсөвлөөгүй нь бидний алдаа болсон. –А.Миеэгомбо

9. Хичнээн сайн, чанартай зүйл хийсэн түүнийгээ бусдад таниулж, хүргэж чадахгүй бол ямар хэрэг байх вэ дээ. –А.Миеэгомбо

10. Бүтэлгүйтэл, уналт бол айгаад байх зүйл биш. Харин дараа дараагийн удаа улам өндөрт гарах гишгүүр болж байдаг юм. –А.Миеэгомбо

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
27
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.