Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улаанбаатарт баасан гарагт НОЙТОН ЦАС орно

Ихэнх нутгаар сэрүүснэ.


Энэ долоо хоногийн дунд үе болон сүүлчээр бороо, нойтон цас орж хүйтэрнэ. Тодруулбал, пүрэв гарагт бороо орж, баасан гарагт нойтон цас орох нь. “Iphone”-ы цаг агаар цэсэнд энэ пүрэв гарагт Улаанбаатарт цас орно гэж мэдээлжээ. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ талаар тодруулахад “Долоо хоногийн сүүлчээр агаарын температур багасаж, бороо цас холилдон нойтон цас орно” гэсэн юм. Тиймээс та энэ долоо хоногийн ажлын сүүлчийн өдрүүдэд дулаан хувцаслаж, шүхрээ авч гарахаа мартуузай.

Улаанбаатар:  

Энэ сарын 20-нд буюу лхагва гарагт баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 

20-нд баруун зүгийн нутгаар, 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
6 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
7 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
20
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.