Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Э.Анхбаяр Елена Образцовагийн тэмцээний 2-р байрт орлоо

Манай улсаас дуурийн дуучин Э.Анхбаяр, Д.Бат-Эрдэнэ нар сүүлийн шатанд шалгарсан.


ОХУ-ын Санкт Петербург хотод Елена Образцовагийн нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын олон улсын тэмцээн болж, өчигдөр дүнгээ гаргалаа. Уралдаанд нийт 21 орны 184 дуучин оролцсон бөгөөд финалд ОХУ, Армен, Гүрж, Хятад, Монгол гэсэн таван орны 15 дуучин шалгаран үлдэж өрсөлдөлөө. Манай улсаас дуурийн дуучин Э.Анхбаяр, Д.Бат-Эрдэнэ нар сүүлийн шатанд шалгарсан.
Финалд дуучид Марийнскийн театрын найрал хөгжмийн хамт нэг нэг ари дуулж, Гүржийн бас хоолойт Годердзи Жанелидзе түрүүлллээ. Гүрж залуу энэ жилээс Их Театрын гоцлол дуучин болоод байгаа билээ. Хоёрдугаар байрт Монголын баритон Э.Анхбаяр, ОХУ-ын тенор Шата Чибиров нар шалгарч, гуравдугаар байрт ОХУ-ын сопрано Анастасия Донец, Диляра Идрисова нар орлоо.  

Энэ удаагийн уралдааныг интернетээр 200 мянган үзэгч үзэж сонирхсон байна. Шүүгчдийн зөвлөлийн дарга, ОХУ-ын Ардын жүжигчин Лариса Гергиева “Монголчууд тун сайн оролцлоо. Тэд орос хэлэндээ тун сайн байна. Сүүлийн үед шинэ залуу хятад дуучид ч нэмэгдэж байна” гэж уралдааныг дүгнэсэн юм.
Дараагийн уралдаан 2019 онд Елена Образцовагийн 80 жилийн ойгоор болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
16 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
24
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.