Хайх зүйлээ бичнэ үү

мин

Энэ жилийн "Emmy Awards"-т "Game of Thrones" нэр дэвшээгүйн шалтгаан

Энэ цаг үеийн хамгийн шилдэг телевизийн шоу "Game of Thrones" энэ жилийн "Emmy Awards"-т нэр дэвшээгүй гэхэд итгэхэд ч бэрх байгаа биз. Гэхдээ энэ ҮНЭН!


Энэ цаг үеийн хамгийн шилдэг телевизийн шоу гэгдээд буй "Game of Thrones" хамгийн шилдэг телевизийн шоунуудыг шалгаруулдаг "Emmy Awards"-т нэр дэвшээгүй гэхэд итгэхэд ч бэрх байгаа биз. Гэхдээ энэ ҮНЭН! "Emmy Awards" шагнал гардуулах ёслол энэ сарын 17-нд Лос Анжелес хотод болж өнгөрлөө. Хамгийн хачирхалтай бөгөөд гунигтай нь энэ удаагийн наадамд "Game of Thrones" нэр дэвшиж чадаагүй юм. УЧИР нь тус киноны сүүлийн улирлын ангиуд нь наадмын бүтээл хүлээн авах хугацаанаас хоцорч дэлгэцнээ гарсан байна. "TV Guide"-ийн мэдээлснээр "Game of Thrones" киноны 7 дугаар улирал дэлгэцнээ гарах төлөвлөгдсөн хугацаанаас 3 сараар хоцорч буюу энэ оны 7 сарын 16-нд гарсан билээ. Харин энэ жилийн "Emmy Awards"-ийн бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа нь 5 сарын 31 байсан аж.

"Game of Thrones" шоу зургаан жилийн өмнө дэлгэцнээ гарснаас хойш нийт 38 шагнал хүртэж, "Emmy Awards"-ийн түүхэнд байгаагүй амжилт үзүүлсэн билээ. Мөн өнгөрсөн жилийн "Хамгийн шилдэг драм" төрөлд түрүүлж хоёр жил дараалан энэ шагналыг хүртсэн шоу болж байсан. Харин энэ жил "Game of Thrones" нэг ч төрөлд нэр дэвшээгүй учир бусад шоунуудад том боломж олгосон юм. Гэхдээ "GOT"-ийн фенүүд минь гуниглах хэрэггүй. Долоодугаар улирал ирэх оны "Emmy Awards"-т нэр дэвших боломжтой болох юм. Ингээд "Game of Thrones"-гүй нэгэн "Emmy Awards" өндөрлөдөг байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
16 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
43
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.