Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын эмэгтэй граффит уран бүтээлчид ЖЕНДЕРИЙН ТЭГШ ЭРХИЙН зорилгыг бүтээжээ

“Жендерийн тэгш байдлыг хангах” зорилгын бүтээлийг уран бүтээлчид Э.Мичид, Б.Одноо нар бүтээжээ.


НҮБ-ийн Суурин төлөөлөгчийн газрын санаачлагаар хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг монголчуудад ойртуулж, ойлголт мэдээлэл өгөх зорилгоор тэдгээрийг  манай уран бүтээлчид хотын гудамжинд граффит зургаар дүрсэлжээ. "Ядуурлыг устгах", "Өлсгөлөнг зогсоох", "Эрүүл мэндийг дэмжих" зэрэг зорилго бүрийг тус бүр нэг нэг хананд бүтээсэн бөгөөд “Жендерийн тэгш байдлыг хангах” зорилгын бүтээлийг залуу эмэгтэй уран бүтээлчид Э.Мичид, Б.Одноо нар бүтээсэн байна. 

НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара “Монгол Улс хот ба хөдөө, нүүдлийн болон суурин амьдрал хосолсон үндэстэн. Гэхдээ хаана ч хүйсийн тэгш эрх, жендерийн тогтолцоо хэрэгцээтэй байна. Бид энэхүү “Жендерийн тэгш эрхийг хангах” зорилгыг эмэгтэй уран бүтээлчид бүтээгээсэй гэж хүссэн. Учир нь ингэснээр нийгэмд илүү нөлөөлөл үзүүлж чадна” гэж мэдээлжээ. 

Тэдний зургууд харсан хэнд ч гэрэл гэгээтэй мэдрэмж төрүүлэх бөгөөд орчин үеийн Монголын нийгэмд эмэгтэйчүүд ямар эрхтэй байх хэрэгтэйг харуулахыг зорьжээ. Э.Мичид Улаанбаатарын хөл хөдөлгөөн ихтэй гудамж болох Сансрын туннелийн дагуу зургаа зурсан юм. Граффит урлагийг эрчүүд л хийдэг гэж хүмүүс боддог ч эмэгтэй уран бүтээлчид ч хийж чаддагийг нийгэмдээ харуулахыг зорьсон нь энэ юм. 

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” нь тунхаглал, тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн ба тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан юм. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы Хөгжлийн Зорилтуудыг өргөжүүлэн хэрэгжүүлэх зорилготой.  

Эх сурвалж: Npr.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
49
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.