Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зайсан Хиллд цогцолсон Монголд байгаагүй 9 гайхамшиг


Хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар зорчин, хамгийн тансаг үйлчилгээг хүртэн, хотын хүн гэдгээ мэдрэх боломжийг цогцлоосон ЗАЙСАН ХИЛЛ-д тавтай уулзацгаая, улаанбаатарчууд аа. Хүүхдүүддээ үлгэрийн мэт дурсамжийг бүтээхэд нь, дурлалт хосуудаа хуримлахад хамтын амьдрал нь диваажин мэт амар амгалан, тэгш дүүрэн байхыг ерөөн бэлгэдэж, залуу цагийн түүхийг нь нандигнан хадгалж үлдээснээ ахмад настнууддаа харуулах гэж Зайсан толгойд гарцгаая. 

Чанар чансаа, үйлчилгээний соёл, дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлж буй соёл амралтын ЗАЙСАН ХИЛЛ цогцолборын ОНЦЛОХ 9 баримтыг хүргэж байна. 

1.  

Зайсан толгойн түүх энэ цагийнханд Монгол, Зөвлөлтийн найрамдал гэх социализмын үеийн дурсамж яриа болж ирдэг бол ЗАЙСАН ХИЛЛ цогцолборыг Монголын мэргэжилтнүүд өөрсдөө сэтгэн бодож, 100 хувь Монголын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж байна. Төд удалгүй нээлтээ хийх энэ төслийг хэрэгжүүлэгч нь “Оюуны Ундраа” групп бөгөөд хамтран ажилласан бүх байгууллага болон ажилтан ажиллагсад нь ч үндэсний компаниуд болно. 100 хувь Монголын, монголчуудын хөрөнгө оруулалт, гар оюунаар босож буй анхны томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ ЗАЙСАН ХИЛЛ онцлог. 

Ерөөс энэ цогцолборт төлөвлөсөн үйлчилгээ болон өнгө үзэмж, интерьер засал чимэглэл нь нэг нь нөгөөгөө давтаагүй байхаар зохион байгуулагджээ. 

2.

Дуу, дүрсний өндөр нягтралаар киноны чанарыг хэмждэг цаг ард үлджээ. Үнэр, амт, хөдөлгөөн, мэдрэмж. Бороонд норж, чийг ханхалж, салхинд хийсэн алдаж, сандал дээрээ дэнжигнэх нь солиотой биш гэж үү. Энэ бол шимтэн үзэж буй кинондоо өөрөө тоглож байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх 4D технологи. Дэлхийн кинотеатруудад яг одоо л нэвтэрч буй цоо шинэ дэвшлийг ЗАЙСАН ХИЛЛ цогцолбор суурилуулжээ. Монголд анх удаа, Азид ердөө дөрөв дэх кинотеатр нь найман танхим бүхий нийт 1332 суудалтай уг кинотеатр болно. Нээлтийг нь кино сонирхогчид өдөр тоолон хүлээж байна. 

3.

Нийт 28 мянга 500 ам метр талбайг хамарсан энэ цогцолбор тэр чигтээ шил толь болсон гоёмсог цамхаг байх болно. Үлгэрт гардагтай ижил энэ харшийн хамгийн дээд давхарт 360 градусын Вип лоунж бий. Энэ давхраас Улаанбаатар хотыг бүхлээр нь яг л алган дээрээ тавьсан мэт тольдох боломжтой. Түүнчлэн 4000 ам метр талбай бүхий гадна террастай.  

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ЗОРИН ХҮРЧ, ӨНЖИН СААТАХ ЗАЙСАН ХИЛЛ

4. 

ЗАЙСАН ХИЛЛ Монголд анх удаа бүтэн давхраа тэр чигт нь хүүхэд, залуучуудад зориулан тохижуулж байна. Энд тоглоомын төв, музей, номын сан, худалдаа үйлчилгээ төвлөрсөн бөгөөд хүүхэд бүхэл өдрийг танин мэдэж, тоглож наадан зугаатай өнгөруулж болохоор шийджээ.

5.

Хурим, хонхны баяр гэх мэт тэмдэглэлт үйл явдлын салшгүй нэг хэсэгт Зайсан толгойн маршрут заавал багтдаг. Тэгвэл ЗАЙСАН ХИЛЛ цогцолбор улаанбаатарчуудын дунд тогтсон эл уламжлалыг илүү төгс болгохоор төлөвлөжээ. Хуримын цогц үйлчилгээ үзүүлэх гоёмсог танхим, дэлгүүр, зоогийн газар, зураг авалтын талбай гээд хуримлагч хосуудын сэтгэлд бүрэн нийцэх үйлчилгээ энд төвлөрнө. Үзэмж төгс сүйт бүсгүй даашинзаас эхлээд хуримын бөгж тэргүүт гоёл чимэглэлийг эндээс сонгох боломжтой. 

6.

Зайсан толгойн авто зогсоолоор зорчсон бол уншигч Та ЗАЙСАН ХИЛЛ-тэй холбогдсон шилэн гүүрийг анзаарч харсан нь дамжиггүй. Монголд анх удаа ашиглалтад орж байгаа 30 метрийн урттай энэ гүүрээр гаднах зогсоолоос цогцолборын аялал жуулчлалын давхарт шууд хүрэх боломжтой. Энэ давхарт алсыг харах дурант тавцан, музей, галерей байрлана. Дашрамд дуулгахад аялал жуулчлалын энэ давхрын үзүүштэй чухал хэсэг нь “Дэлхийн морин хуурын төв” бөгөөд жуулчдын сонирхлыг баялаг үзвэрүүдээр татах аж.  

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: УЛААНБААТАРТ ҮЗЭМЖ НЭМСЭН 10 ГАЗАР

7.

Зөвхөн ЗАЙСАН ХИЛЛ-ээс мэдэрч болох өөр нэг үйлчилгээ нь агаарын замын кабелкар(cable car) юм. Энэ кабелкар нь хотын төвөөс Зайсан чиглэлд гурван километр агаарын замыг найман минутад туулах чадвартай ажээ.  

8.

Түүнчлэн 500 хүний багтаамжтай, бүжгийн 2-3  талбайтай, эрдэнийн чулуун өнгөт шөнийн клубийг ч энэ цогцолборт бүтээн байгуулахаар ажиллаж байна. 

9.

Эцэст нь, шил толь болсон энэ барилга байгалийн гамшигт нөхцөлд хэрхэх бол гэж уншигч Та санаа зовох хэрэггүй. Учир нь ЗАЙСАН ХИЛЛ цогцолборын барилга нь цутгамал төмөр бетон аяган суурьтай ажээ. Мөн нэмэлтээр хөрсний гулгалтаас сэргийлсэн гадсан суурь хийсэн нь урьд өмнө Монголд байгаагүй нүсэр бүтээн байгуулалт юм. Энэ өгүүлбэрийг уншсан салбарын мэргэжилтнүүд газар хөдлөлтөд тэсвэртэй бат бэх суурьтай байгууламж болсныг төвөггүй ойлгоно. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
28 минутын өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
4 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.