Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ОХУ-ын Премьер лигийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчид

Английн “Челси”-гийн ар талыг дааж явсан, Европын хоёр том цомын эзэн хүнийг авсандаа “Зенит” баярлаж байгаа болов уу.


Өнгөрсөн зун Оросын хөлбөмбөгийн зах зээлд олон худалдаа наймаа явагдсан ч хамгийн өндөр цалинтай 10 тоглогчийн эгнээнд их өөрлөлт гарсангүй. “Зенит”-ийн шинэ аргентинчууд их мөнгө нэхээгүй, даруухан байцгаасан нь үүнд нөлөөлжээ.

1, Ведран Чорлука 4,2 сая евро Хорват
Хамгаалагч, “Локомотив” Москва

“Зенит”-ийн Халк, Витцель нар Хятадыг зорьсны дараа тус багийн испани хагас хамгаалагч Хави Гарсия жилд 4,5 сая еврогийн орлоготойгоор хүснэгтийг жил хэртэй тэргүүлсэн ч энэ зун нутагтаа харьсан билээ. Оросын багууд эдийн засгийн хэмнэлт хийж эхлээд байгаа өнөө үед Чорлука тун сайн гэрээ байгуулж чадсан. Гэхдээ түүний өндөр цалингаас болж, төмөр замчид 1,5 сая еврогоос илүү цалинтай тоглогч авч чадахгүй болсон.

2, Алекс Сонг 4 сая евро Камерун
Хагас хамгаалагч, “Рубин”

Дасгалжуулагч Курбан Бердыевт өмнөх дасгалжуулагчаас үлдэж хоцорсон өв. Камерун тоглогчийг багаасаа гаргах гэж энэ зун үзээд бараагүй. Хэдий “Барселона”, “Арсенал” зэрэг том багуудад тоглож байсан ч Алекст хуучин удирдлага хэт өндөр цалин тогтоосон байлаа. Курбан Бердыев энэ тоглогчоос болоод шинэ сайн тоглогч авч чадахгүй байгаа. Европын багуудтай харьцуулахад ч хангалттай өндөр цалинтай хүн юу гэж гэрээгээ цуцлах билээ дээ. Гэрээг нь дуусахыг хүлээхээс өөр арга байхгүй.

3, Максим Лестьенн 3.8 сая евро Бельги
Хагас хамгаалагч, “Рубин”

“Рубин”-ий өнгөрсөн үеэс үлдсэн бас нэгэн “гай”. Лестьенний агент тун сайн ажиллаж, үйлчлүүлэгчдээ гайхамшигтай гэрээ байгуулж өгсөн. Өнгөрсөн улиралд “Рубин”-ий ахмад тоглогч нар түүнтэй тусгаарлан ярилцаж үзсэн гэж байгаа. Хэт өндөр гэрээнээс гадна бельги залуугийн хөлбөмбөгийн авьяас чадвар ч шаардлагад таарахгүй байна.

4, Квинси Промес 3,5 сая евро Голланд
Довтлогч, “Спартак”

Жилийн өмнө Промес гэрээгээ сайжруулж, цалингаа хоёр дахин нэмүүлсэн. Түүнийг авах баг “Спартак”-т 40 сая евро төлөх ёстой. Промес тун сайн тоглож байгааг хэлэх хэрэгтэй. Өөрөө ч “Спартак”-т өсөн дэвжиж, од болох хүсэлтэй гэдгээ байнга ярьдаг. Хэрэв ирэх зун түүнийг Европын ямар нэг баг авчихгүй бол мөн энэ жилийн Аваргуудын лигт гялалзаж чадах юм бол удахгүй ОХУ-ын Премьер лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч болох нь тодорхой.

5, Янн Мвила 3,5 сая евро Франц
Хагас хамгаалагч, “Рубин”

Конго гаралтай франц эр таван жилийн өмнө “Рубин”-д ирсэн. Нэг улирал тоглоод Итали, Английн лигийг дамжаад буцаад ирсэн. Энэ улирлын 9 тоглолтоос Янн ганцыг нь л өнжсөн. “Рубин” санхүүгийн байдал тааруу байгаа тул өндөр цалинтай энэ хэдэн тоглогчдоосоо зарах нь гарцаагүй.

6, Александр Кокорин 3,5 сая евро ОХУ
Довтлогч, “Зенит”

Санкт-Петербургт тоглосон эхний нэг жил түүнийг хэт өндөр цалинтай гэж шүүмжилдэг байлаа. Талбай дээр ч гойд юм үзүүлэхгүй байсан болохоор тэр. 2017 оны зун Кокоринг эгнээндээ байлгахад бэлэн цорын ганц орос клуб “Зенит” болж таарсан. Шинэ дасгалжуулагч Манчини довтлогч хүн гоол хийдэг гэдгийг Оросын хөлбөмбөгийн “эрх” хүүхдэд ойлгуулснаар энэ улирал Кокорин ёстой л гялалзаж байна. Одоо түүний агент цалинг нь нэмүүлэх талаар ч үг дуугарч чадах болсон.

7, Артем Зюба 3,3 сая евро ОХУ
Довтлогч, “Зенит”

Кокоринтой цуг довтолгоонд тоглож буй Зюба энэ зунаас сэлгээнд суусан. Тэр өөрөө үүнтэй эвлэрэхгүй байгаа ч Зюбаг авах баг наймааны цонх хаагдахаас өмнө олдоогүй. Зюбагийн “Зенит”-тэй хийсэн гэрээ маш том бөгөөд 29 настай тоглогчийн хувьд дээгүүрт тооцогдоно. Түүний цалин хэт өндрөөс энэ зун сонирхол тавьсан багууд больцгоосон. Хэрэв Зюба байнга гараанд гарахыг хүсээд багаа солих болбол цалингаа бууруулахаас өөр арга байхгүй.

8, Мануэл Фернандеш 3,2 сая евро Португал
Хагас хамгаалагч, “Локомотив”

Мануэлийн өндөр цалин төмөр замын багийн хувьд санхүүгийн дарамт болж байгаа. Гэхдээ түүнгүйгээр “Локо” хүснэгтийн доод хэсэгт унавал бүр их хохиролд унана. Одоогийн байдлаар Мануэл Фернандеш багтаа тун хэрэгтэй, хожлын гоол оруулан, багаа медальд хөтлөн хүргэж байгаа. Аваргуудын лигийн эрх авч чадах юм бол Мануэл цалингаа нэмэхийг шаардаж ч болно.

9, Бранислав Иванович 3,2 сая евро Серб
Хамгаалагч, “Зенит”

Английн “Челси”-гийн ар талыг дааж явсан, Европын хоёр том цомын эзэн хүн. Түүний зиндааны тоглогч Орост онцгой байр суурьтай байдаг. Харин алдартай хамгаалагчийг авсандаа “Зенит” баярлаж байгаа болов уу. “Зенит” дахь эхний хэдэн сар Ивановичийг яг зөв цагтаа Орост ирж, өндөр гэрээ байгуулсныг харуулсан. Серб залуу “Челси”-гийн сэлгээнд суусаар формоо алдсан байлаа. “Зенит”-ийн шинэ удирдлага ахмад тоглогчдод ахин ийм мөнгө зарахгүй гэдгээ зарласан. Энэ улирлын Европын лигийн тоглолтууд Иванович гэрээгээ сунгаж чадах эсэхийг харуулна.

10, Луис Адриано 3 сая евро Бразил
Довтлогч, “Спартак”

Луис Адриано Москвагийн “Спартак” багуудын гэрээ хэлэлцээ цалинг хэдээр тогтоох вэ гэдэг асуудал дээр маш удсан. Нэр, туршлага нь Адрианод илүү өндөр цалин нэхэх үндэс болж байсан ч “Спартак” ганц тоглогчдоо бусдаас өндөр цалин өгөх бодолгүй байлаа. Тэр тусмаа Италийн “Милан”-д унтарч байгаад ирсэн, ОХУ-д дасан зохицох нь мэдэгдэхгүй байгаа довтлогчид. Эцсийн эцэст талууд “Спартак”-ийн тавьсан саналаар гэрээ байгуулж, гар барилцсан. Гэхдээ сайн тогловол Луисийг олон янзын нэмэгдэл бонус хүлээж байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
24
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.