Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Mother of Pearl" шинэ загвартаа МОНГОЛ НООЛУУРАН ДЭР танилцууллаа

Хамгийн хямд дэр нь 40 ам.долларын үнэтэй.


Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий брэнд, загварын компаниуд шинэ коллекцио танилцуулдаг “Лондонгийн загварын 7 хоног” өнөөдөр өндөрлөж байна. Өнгөрөгч бямба гарагт эмэгтэй хувцасны брэнд үйлдвэрлэлийн “Mother of Pearl” компаниас 2017 оны намрын шинэ загвараа өвөрмөц дэртэйгээр танилцуулсан нь олны анхаарлыг багагүй татжээ.

Тус брэндийн танилцуулгын гарааны үеэр загвар өмсөгчид унтлагын хувцастай, өвөрмөц содон хийц бүхий ноолууран дэрний хамт гарч ирсэн юм. Эдгээр нь монгол ноолуураар хийсэн тансаг зэрэглэлийн дэр бөгөөд хамгийн хямд нь 40 ам.долларын үнэтэй аж. 

“Одоогийн нийгэмд улс төрийн байдал, байгалийн гамшиг гээд хүн амар тайван явах аргагүй болжээ. Тиймээс бид хэрэглэгчдээ гэртээ тухлан, ноолууран дэрээ тэврэн хэвтэхдээ амар амгалан байдлыг мэдрээсэй гэж хүссэн. Ялангуяа монгол ноолууран хөнжил, дэр, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд маань худалдан авагчдад яг л тэврүүлээд дулаахан хэвтэх шиг санагдуулна” гэж тус брэндийн үүсгэн байгуулагч Эми Повни хэлжээ.

“Mother of Pearl” брэндийн монгол ноолууран хөнжил 9 гаруй кг жинтэй бөгөөд интернет худалдаагаар 300 гаруй ам.долларын үнэтэй. “Танд ийм жинтэй хөнжил хүнд санагдаж магадгүй ч, маш дулаан тухлаг байдлыг мэдрүүлэх болно. Нүдээ аниад бодит байдлаас тасар” гэж тус брэндийн сайтад бичжээ.

Эх сурвалж: Vogue

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
18
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.