Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Үхлийн тухай АЙДСАА даван туулах 12 АРГА ЗАМ

Дараах арга замуудыг хэрэгжүүлснээр айдсаасаа салж, аз жаргалтай амар тайван амьдарна.


Хүн бүхэнд үхэл, осол, өвчин, хагацал зэрэг сөрөг муу бодол төрөх үе бий. Гэвч удаан хугацаагаар үхлийн тухай бодох, түүнд автах нь “танатофобия” гэх сэтгэцийн хүнд өвчлөлийг бий болгодог аж. Хүн өөрийн сэтгэл зүйдээ анхаарал хандуулж дараах арга замуудыг хэрэгжүүлснээр айдсаасаа салж, аз жаргалтай амар тайван амьдралыг бий болгож чадахыг АНУ-ын Сэтгэцийн Эрүүл Мэндийн төвөөс зөвлөж байна. 

1. Хэзээнээс яагаад айдас төрөх болсныг тунгаах.

Image titled Overcome Fear of Death Step 1

Зүрх сэтгэлд тань маш их зовиур мэдрэгдэж, уй шаналалаасаа салах найдваргүй болсон мэт санагдаж болох юм. Бүх зүйл нэгэнт өнгөрсөн мэт, ахиад юу ч хийсэн өөрчилж чадахгүй мэт санагдвал юун түрүүнд өөрийн дотоод зүрх сэтгэлтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Та юу хийж, ямар байгааг хэн ч анхаарч, ойлгохгүй байгаа мэт санагдвал та өөрөө өөрийгөө хайрлах хайр дутсаных юм. Өөрийн айдастайгаа нүүр тулж, мэдрэмжээ хүлээн зөвшөөрснөөр та  тайвшрах болно. Өөрт төрж буй мэдрэмжээ маш тайвнаар эргэцүүлж, сэтгэл хөдлөлөө барьж, гүнзгий амьсгалаарай.

2. Тогтмол тэмдэглэл хөтлөх.

Image titled Overcome Fear of Death Step 2

Тэмдэглэл хөтөлж, түүнийгээ зөв, эсэхийг тунгаа. Учир нь бид хэт их сэтгэл хөдлөлд автах үедээ жижиг зүйлийг ч маш томоор хүлээн авч шаналдаг. Энэ айдас хүн бүрт төрдөг ба зарим нь бууж өгдөг бол хүчирхэг нь босч ирдгийг санаарай.  Ж.П.Сартр “Айдаст автсан мөчид юм уу, үхэлтэй нүүр тулсан үед л бид өөрийн хуурмаг төрхөө таньж, жинхэнэ өөрөөрөө амьдарч, байсан шиг байх ёстойг ухаардаг.” гэж хэлжээ. АНУ-ын Судалгаа ёсоор хүн бүрийн 4-6, 10-12,17-24, 35-55 насанд үхлийн тухай бодол төрөх нь хэвийн үзэгдэл гэж үзсэн. Тиймээс үхлийн тухай эргэцүүлнэ гэдэг хүнд амьдралын утга учрыг танин мэдэхэд том нөлөө үзүүлж байдгийг санаж энэ бодлоо өөртөө хүлээн зөвшөөрөөрэй. 

3. Дургүй зүйлээ харьцуулж бодох.

Image titled Overcome Fear of Death Step 3

Өмнө нь нэг төрлийн хоол бүтээгдэхүүнд дургүй байсан ч хэсэг хугацааны дараа амтанд нь орох тохиолдол байдаг. Дургүй хүнтэйгээ ярилцахад маш дотно санагдах нь ч бий. Бидний амьдрал үргэлж өөрчлөгдөж байдгийн адил айдас, мэдрэмж ч мөн өөрчлөгддөг. Яг одоо сэтгэл тань хямарч байгаа ч энэ үеийг даван туулсныхаа дараа өөрийгөө яагаад шаналсныг та бодоод гайхах вий. Тиймээс цаг хугацаа маш том өөрчлөлт авчирдаг гэдгийг санаарай. 

4. Сэтгэл гутрал, төсөөлөл хоёрыг ялгах.

Image titled Overcome Fear of Death Step 4

Өөртөө ямар мэдрэмж төрж буйг зөвхөн та л мэднэ. Тиймээс үнэхээр хүнд хэцүү зүйл тохиов уу? Энэ байдал цаашид өөрчлөгдөх боломжгүй юу? гэж өөрөөсөө асуу. Судлаачдын дүгнэж буйгаар “төсөөллийн сэтгэл хямрал” буюу төсөөлөн бодох чадвар нь хөгжсөн хүн бодит байдлыг хэт их ургуулан бодсоноос их хямарч гутардаг гэж үзжээ. 

5. Өөртөө үнэнч байх.

Image titled Overcome Fear of Death Step 5

Үхэл бол төгсгөл, амьдрал бол үргэлжлэл. Танд ямар ч хүнд хэцүү зовлон бэрхшээл тулгарсан та бууж өгч төгсгөх үү, даван туулж аз жаргалтай амьдралыг өөрийн гараар бүтээх үү? гэдэг нь хүний өөрийн сонголт юм. Хэн ч өдөр бүр айдаст бодолдоо автаж, аз жаргалыг мөрөөсөн шаналах ёсгүй. Та энэ орчлонд аз жаргалтайгаар хайрлах, хайрлагдах гэж ирснийг санаарай. Тиймээс өөртөө үнэнч байж хүчтэй байх хэрэгтэй. 

II. Өөрөөсөө хамаарахгүй зүйлсийг явуулах

6. Чадах зүйлдээ төвлөрөх.

Image titled Overcome Fear of Death Step 7

Та бусдын амьдралыг өөрчилж, тэднийг огт өөр хүн болгож чадахгүй. Харин таны амьдрал 100 хувь өөрөөс тань шалтгаална. Хүнд өвчин туссан өвчтөнд өвчнөөсөө болж амиа алдах вий гэсэн айдас байх нь хэвийн зүйл ч сэтгэл зүйгээ хянаж сурснаар эдгэшгүй гэгдэж байсан өвчнөөсөө ч салсан хүмүүс байдаг. Харин та бодит байдлыг хэт дэвэргэж бодоод байгаа юм биш биз? 

7.  Өөрийн амьдралыг удирдах.

Image titled Overcome Fear of Death Step 10

Өөрийн амьдралыг жолоодохоор зориглох үед хэн ч гутрал, айдас, бүтэлгүйтэлтэй тулгарах нь бий. Амьдралаа удирдана гэдэг далай руу цутгах гол мөрөнтэй адил. Заримдаа голын ус халгиж цалгих бол заримдаа мурийж замаасаа гарах болно. Ийм үед жолоогоо алдахгүй бат бөх ухаантай байх хэрэгтэй. 

8. Хэрэггүй бодлоо орхиж сурах.

Image titled Overcome Fear of Death Step 8

Бид ирээдүйгээ төсөөлөх үед олон хэрэггүй бодол төрдөг. Жишээ нь, та ажилдаа хоцорч байна гэж бодъё. Уурлаж бухимдах тусам сөрөг мэдрэмжүүд нэмэгдсээр байх болно. “Одоо хоцорчихвол халагдах байх даа?”, “Би ямар тэнэг юм бэ?” зэргээр бодсоор байвал таныг ингэж бодоход хүргэх таагүй зүйлс болсоор л байна.“Нэгэнт хоцорчихсон юм чинь, энэ цаг мөчийг ухаалгаар ашиглах гээд үзье” зэргээр эерэгээр бод. 

9. Цаг нь болохоор алга болох зүйлд бүү зов. 

Image titled Overcome Fear of Death Step 9

Нэг зүйлд санаа зовох, хэт их сэтгэл хөдлөлтэй үед шийдвэр гаргах зэрэг нь эргээд өөрчилж чадахгүй үр дүн авчрах нь бий. Сөрөг мэдрэмж төрөх үед 5 минутын завсарлага авч тайвшраарай. Хэрвээ өдрийн турш нэг бодол төрж түүндээ толгой “гашилгаж” явсан бол түүнийгээ орой тунгаах  боломжтойг бодоод сөрөг бодлоо зогсоо.

10. Бусдын бодол өөрт хэрхэн нөлөөлж буйг бодож үзэх.

Image titled Overcome Fear of Death Step 11

Эргэн тойрны хүмүүсийн сөрөг бодол, санаа хүний дотоод ухамсарт их нөлөөлдөг. Сөрөг бодолтой, гутрангуй найзуудаасаа бага зэрэг зай аван өөрийн дотоод сэтгэлийг сонсох гээд үзээрэй. 

11. Огт хийж үзээгүй зүйлээ турших.

Image titled Overcome Fear of Death Step 12

Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун бус, гутралд орсон бол яагаад өөрчлөлт хийж болохгүй гэж? Бага насныхаа мөрөөдөл тань хэдийн бүтэшгүй зүйл мэт санагдаж эхэлсэн бол одоо л хий. Ажлын хамт олондоо дургүй бол ажлаасаа гарч өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээ. Өнгөрсөн зүйл нэгэнт өнгөрсөн, харин ирээдүй бүгд таны гарт байгааг сана.

12. Гэр бүл ойр тойрны хүмүүстээ цаг гаргах.

Image titled Overcome Fear of Death Step 13

Бид өдөр тутмын амьдралдаа түүртэн, нэг мэдэхэд хэзээ хамгийн сүүлд хайртай дотны хүмүүстээ цаг гаргаснаа ч мартдаг. Дотны хүмүүстэйгээ муудалцах, үл ойлголцох нь маш том сэтгэл зүйн дарамтыг бий болгодог. Тиймээс та бардам зангаа хойш тавиад тэдэнтэй ярилцаж, дуртай зүйлээ хамт хийгээрэй. Магадгүй тэднийг ямар их санаснаа, яагаад буруугаар ойлгосноо ухаарах ч юм бил үү. 

 

Эх сурвалж: nimh.nih.gov 
/үргэлжлэл бий/ 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
20 цагийн өмнө
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.