Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

09.19: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 6 сэдэв

Өнөөдөр таны мэдэх ёстой зүйлс:


Дэлгэрэнгүй мэдээллийг тод хараар тэмдэглэсэн хэсэгт дарж, уншина уу. 


Ерөнхийлөгчийн Тамгын газраас ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсаж байна.

"Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо"-ноос багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн билээ. Шаардлагын хариуг есдүгээр сарын 15-ны дотор ирүүлэх ёстой байсан ч Засгийн газраас есдүгээр сарын 14-нд гарсан албан бичиг өнөөдөр /09.19/ багш нарын гарт хүрсэн байна. 

БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт АЛТАН медаль хүртсэн Монгол Улсын баг өнөөдөр эх орондоо ирлээ. Алтан медалийн төлөөх тоглолтод Монголын сагсчид Сербийн багийг 21:17 хожиж нэгэн түүхэн амжилт үзүүлсэн. Ингэснээр Монголын багийн спортын түүхэн дэх анхны Дэлхийн аварга баг болж байна.

Сэлэнгэ мөрний хөвөөнд зургаа дахь гүүр баригдаж, ашиглалтад орлоо. Булган аймгийн Сэлэнгэ суманд 40 метр урт, 44 тоннын даацтай, ган төмөр дам нуруу бүхий 437.02 у/м төмөр бетон гүүрийг энэ сарын 16-ны өдөр хүлээн авч, ашиглалтад оруулжээ.

Нийслэл хотод хүн амын тоо 35 хувиар, тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь их хотын түгжрэл саатал, зам тээврийн осол, хэрэгт нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна.


Газрын судас гэгддэг эмийн ургамал дэрвэгэр жиргэрүүг тонн тонноор нь түүж байна. Уг нь БОНХАЖ-ын сайд асан Н.Батцэрэг үүнийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл таван жилийн хугацаанд түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
8 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
9 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
42
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.