Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнгөрсөн шөнө Мексикт хүчтэй газар хөдлөлт болж 139 хүн амиа алдлаа

139 хүн амь үрэгдэж, олон мянган хүн хүндээр бэртсэн тухай тус улсын Онцгой Байдлын газраас мэдээллээ.


Өнгөрсөн шөнө Мексик улсын нийслэл орчмоор болон Морелос, Пуэбла мужуудад 7.1 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж, 139 хүн амь үрэгдэж, олон мянган хүн хүндээр бэртсэн тухай тус улсын Онцгой Байдлын газраас мэдээллээ. 

Image result for Mexico: Strong earthquake

Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдал зарлаж, олон улсын нислэгийг ч цуцалжээ. 20 сая гаруй иргэн байнгын суурьшсан Мексикийн нийслэл Мехико хотод газар хөдлөлтийн улмаас гэрэл цахилгаан тасарч 2 сая гаруй иргэн холбоо тасарсан байна. 

Энэ сарын 9-нд тус улсад 8.2 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж 90 гаруй иргэн амиа алдсан. Газар хөдлөлт цаашлан тус улсын ойр орчмын 44 бүсэд хүчтэй илэрч болзошгүйг судлаачид анхааруулжээ. Өнгөрсөн шөнө буюу Мексикийн цагаар өдрийн 13 цагт эхний хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн бөгөөд энэ үед сурагчид сургуульдаа, хүмүүс ажлын байрандаа байснаас олон мянган иргэн гэр бүлийнхнээсээ холбоо тасарчээ. 

Тус улсын Орчны Шинжилгээний Газарт газар хөдлөлт болох тухай урьдчилан таамаглах ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд цаашид тархах бүсийг тодорхойлох төдийлөн боломжгүй байгаа юм. Одоогоор дэлхийн түүхэнд болсон хүчтэй газар хөдлөлтөөс төдийлөн урьдчилан сэргийлж чадаагүй бөгөөд Япон улс 30 секундийн өмнө л түгшүүрийн дохио илгээж чаддаг аж. 

Одоогоос 32 жилийн өмнө 1985 онд Мексикийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болж 10 мянга гаруй иргэн амиа алдаж байжээ. Өчигдрийн газар хөдлөлтийн улмаас гэрэл цахилгаан алдаж түймэр гарах, газрын гадарга далайн усанд нөлөөлж цунами болох зэрэг гамшиг болж болзошгүй тухай мэргэжилтнүүд мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
2
12 цагийн өмнө
BLACKPINK-ийн Женни шинэ коллекцийнхоо загварыг хулгайлсан уу?
3
13 цагийн өмнө
Цэрэг татлагын үеэр олны анхаарлыг татаж буй трансжендэр гоо бүсгүйчүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
16
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.