Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: Честер Беннингтон нас барахаасаа 36 цагийн өмнө ингэж харагдаж байсан

Гэргий Талинда Бэнтли түүнийг нас барахаас нь 36 цагийн өмнөх бичлэгийг дэлгэлээ. Тус бичлэг дээр Честер ямар ч сэтгэл гутралын шинж тэмдэггүй, хүүтэйгээ тоглож, хөгжилдөх аж.


Линкин Парк хамтлагийн дуучин Честер Беннингтон өнгөрсөн долоодугаар сарын 20-нд сэтгэл гутралаасаа болж амиа егүүтгэж өөд болсон билээ. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт түүний гэргий Талинда Бэнтли твиттер хуудастаа нас барахаас нь 36 цагийн өмнөх бичлэгийг тавьж, "Сэтгэл гутрал бидэнд ингэж л харагдаж байсан" хэмээн бичиж, олон нийтэд анхааруулга хүргэлээ.

Тус бичлэг дээр Честер ямар ч сэтгэл гутралын шинж тэмдэггүй, хүүтэйгээ тоглож, хөгжилдөх аж. Талинда "Миний одоо оруулах гэж буй жиргээ бол амьдралдаа нийтэлж байсан хамгийн хувийн чанартай жиргээ байх болно. Сэтгэл гутрал нүүрэн дээрээ ямар ч ил харагдах зүйл байдаггүй юм шүү гэдгийг та бүхэн мэдээсэй гэсэндээ би үүнийг дэлгэж байна" хэмээн бичсэн байна.

Энэ бичлэг нь сэтгэл гутрал болоод бусад сэтгэл зүйн эмгэгүүд ихэвчлэн хүний дотоод сэтгэлж нуугдаж байдгийг гэрч юм. Хэрвээ та хэн нэгэнд тусламж хэрэгтэй гэж бодож байгаа бол нэн даруй холбогдох газрууд руу холбогдож, нэг ч гэсэн хүний амийг авраарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Өчигдөр
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
16
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.