Хайх зүйлээ бичнэ үү

мин

Энхийг сахиулагч аврагчид хүмүүнлэгийн үйлс санаачилжээ

Онцгой байдлын албаны хэмжээнд уламжлал болгон зохион байгуулах аж.


БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын алба хаагчид нэгэн хүмүүнлэгийн ажлыг санаачилсан байна.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа, түрээсийн байранд амьдардаг гурван алба хаагчид гэр худалдан авч бэлэглэлээ.

Энэ үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн  хөдөлмөрийнхөө үр шимээс хуваалцан мөр зэрэгцэн ажиллаж байгаа журмын нөхдийнхөө нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хүмүүнлэгийн үйлсийг санаачилж байгаад баяртай байна. Аврагчдынхаа санаачилсан хүмүүнлэгийн энэхүү ажлыг цаашид ч Онцгой байдлын албаны хэмжээнд уламжлал болгон зохион байгуулах болно” гэсэн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч П.Гантулга, мөн газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар гал унтраах автомашины жолооч, ахлагч М.Зуунчулуун, Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын  аврагч, ахлагч Д.Отгонбаатар нарт таван ханатай гэр олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
13 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
21
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.