Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Албан паспорт эзэмшигчдыг Литва улсруу зорчиход визийн шаардлагаас чөлөөлнө

Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд нартай уулзлаа.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил энэ сарын 18-нд Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн сайд Линас Линкевичиус, Румын Улсын Гадаад хэргийн сайд Теодор Мелешкану, Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др.Султан Аль-Жабер нартай тус тус уулзав.

Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн сайд Линас Линкевичиустай хийсэн уулзалтын үеэр талууд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбооны технологи, боловсрол, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэсэн юм.

Мөн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай” болон “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Румын Улсын Гадаад хэргийн сайд Теодор Мелешканутай хийсэн уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийг төрөлжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлах, мал эмнэлгийн үйлчилгээний салбарт мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабертай хийсэн уулзалтын үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др.Султан Аль-Жабер цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх талаар хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Ялангуяа хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил АНЭУ-д зохион байгуулагдах “ЭКСПО 2020”-д Монгол Улс оролцох хүсэлтэй байгааг мэдэгдэж, хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлд түлхүү хөгжүүлэхийн чухлыг мөн тэмдэглэв.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
17 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
19 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
21
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.