Хайх зүйлээ бичнэ үү

мин

Германы мэргэжилтнүүд манай улсад ажиллана

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ оны гуравдугаар сард Европын хотуудад албан ёсны айлчлал хийсэн.


Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ оны гуравдугаар сард Европын хотуудад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар Берлин, Будапешт, Варшав зэрэг томоохон хотуудтай эдийн засаг, соёл, боловсролын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ шатанд гаргахаас гадна Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлыг эрчимжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай яриа хэлцэл хийгээд ирсэн билээ.
Хотын дарга айлчлалын хүрээнд Германы ахмад, туршлагатай мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн “SES” байгууллага /Германы ахмад мэргэжилтний алба/-ын төлөөлөлтэй уулзаж, цаашид хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу тус байгууллагын төлөөлөгч нар өчигдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр нийслэлийн зүгээс хот төлөвлөлт, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, хот тохижилт, боловсрол, эрүүл мэнд болон бусад шаардлагатай мэргэжлийн чиглэлээр нарийн мэргэшсэн, ахмад, туршлагатай герман мэргэжилтнүүдийг зөвлөхөөр урьж авчран, тодорхой хугацаанд нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахаар боллоо. SES байгууллага нь гүнзгий мэдлэг, ур чадвар, он удаан жилийн мэргэжлийн туршлагад тулгуурласан германы 12 мянга гаруй мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн, 50 салбарын 500 гаруй мэргэжлийн чиглэлийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг байна.

Хотын дарга энэхүү айлчлалын үеэрээ Улаанбаатар хотын төлөвлөлт, дэд бүтэц болон бусад салбарын үйл ажиллагаанд Европын стандартыг нэвтрүүлэхэд туслахыг Берлин хотын удирдлагуудаас хүсч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон юм. Уг хүсэлтийг Берлин хотын албаны хүмүүс дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд Берлин хотын захирагч, ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатар хотод айлчилж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан болно.

Нийслэлийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх ажил олон жилийн турш яригдаж байгаа ч дорвитой алхам хийгдэлгүй өдийг хүрсэн. Дэлхийн шилдэг стандарт болох Европ стандартыг хот байгуулалтад нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгцээ тулгардаг байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
1 цагийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
1 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
15
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.