Хайх зүйлээ бичнэ үү

мин

Чөлөөт бөх: АНУ, Японы эмэгтэй бөхчүүд гудамжинд халз үзэлцэнэ

10 дугаар сарын 29-ний Ням гарагт Лос Анжелес хотын япон дүүрэг “Little Tokyo”-д чөлөөт бөхийн “Beat the Streets Los Angeles” тэмцээн зохион байгуулах болсноо зарлалаа.


Эмэгтэй чөлөөт бөхийн хүчирхэг хоёр гүрний шигшээ баг халз тулаан хийх гэж байна. Америкийн чөлөөт бөхийн холбооноос 10 дугаар сарын 29-ний Ням гарагт Лос Анжелес хотын япон дүүрэг “Little Tokyo”-д чөлөөт бөхийн “Beat the Streets Los Angeles” тэмцээн зохион байгуулах болсноо зарлалаа. Тэмцээнд АНУ, Японы эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг оролцож, халз барилдаан хийнэ.

“Beat the Streets” гэхээр жил бүр Нью-Йоркт болдог чөлөөт бөхийн тэмцээн илүү алдартай ч Лос Анжелес хот ч өмнө нь гудамжны барилдаан гурван удаа зохион байгуулж байсан газар. 2028 онд Зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхээ аваад байгаа тус хотын хувьд АНУ-Япон халз барилдаан хотоо сурталчлах бас нэгэн боломж юм.
АНУ-гийн багийн дасгалжуулагч Терри Штейнер “Өнгөрсөн ДАШТ-д Японы баг тэргүүлж, манайх 2-р байрт шалгарсан. Японы эмэгтэй бөхчүүд олон жилийн турш дэлхийд тэргүүлж байна. Ийм хүчирхэг баг ирж байгаа нь эмэгтэйчүүдийн спортын хөгжил, дэвшилд чухал үүрэгтэй” гэж мэдэгджээ.
Багууд оролцох тамирчдын нэрсээ удахгүй зарлана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
23
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.