Хайх зүйлээ бичнэ үү

мин

Шаргалжуут тосгон Эрүүл мэндийн шинэ төвтэй боллоо

Монгол Улсын гавьяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Эрүүл мэндийн төвийн нээлт болов.


Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд Монгол Улсын гавьяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Эрүүл мэндийн төвийн нээлт боллоо. Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр барьжээ.

Ингэснээр Шаргалжуут тосгонд оршин суудаг 1400 гаруй иргэн болон их, бага Шаргалжуутад амарч буй 600-700 хүнд яаралтай түргэн тусламж, нэгдүгээр шатлалын үзлэг эмчилгээг хүргэх боломжтой болсон байна.

Тус тосгоны Эрүүл мэндийн төв 1991 оноос үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд өдгөө ЭМЯ-ны стандартад нийцсэн шинэ барилгатай болж, үйл ажиллагаагаа ийн өргөжүүллээ. Тус төвийн хамт олон сүүлийн 15 жилд эх, таван жилд нярайн эндэгдэлгүй ажиллажээ. Цаашид лаборатор бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буйг тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч А.Сайнбаяр хэллээ.

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт улсын болон салбар яамны хөрөнгө оруулалтаар энэ онд хэд хэдэн сумд эмнэлгийн шинэ барилга барьж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, нийлүүлэлт зэрэг олон ажлыг хийжээ.  Тухайлбал,   20 сумаас 15-ын Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн автомашиныг шинэчилсэн байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр хэдхэн хоногийн өмнө хоёр хүнд мэс засал амжилттай хийж гүйцэтгэжээ.

Энэхүү нээлтийн ёслолын арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн, УИХ-ын гишүүн Г.Занданшатар,  мөн аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга  болон холбогдох албан тушаалтан, иргэд оролцлоо. Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийг үүсгэн байгуулсны 26 жилийн ойн өдөр шинэ барилгын нээлтийг хийж байгаа нь тэмдэглүүштэй гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тодотгов. Тэрбээр шинэ барилгыг эрүүл мэндийн үйлчилгээ явуулах стандарт, үзүүлэлтийг хангасан гэдгийг онцолж, Шаргалжуут тосгоны иргэд Эрүүл мэндийн энэ төвдөө эмчлүүлж, эдгэрэх боломжтой болж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
19
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.