Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Баасан, бямба гарагт болох “НОМЫН БАЯР”-ын тухай мэдэх ёстой бүх зүйл

"Ulaanbaatar Book Fair" номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд болно.


Номын хорхойтон, оюунлаг залуусын тэсэн ядан хүлээдэг "Ulaanbaatar Book Fair" номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар боллоо. 20 дахь удаагийн номын баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой юм. Мөн зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авч болно. 

“Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” зэрэг асруудаас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л газрууд байрлах болно. 

"Интерном" асарт номууд 10-40 хувь хямдрах бөгөөд англи хэл дээрх номуудыг ердөө 3000 төгрөгөөр авах боломжтой. Мөн “Монсудар” хэвлэлийн газрын номууд энэ асарт байрлана. 

“Аз хур” номын дэлгүүрийн номууд хамгийн багадаа 20 хувь хямдарна. Дашрамд дурдахад, энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд “Аз хур” номын их дэлгүүрт 72 цагийн 72 хувийн хямдралтай худалдаа явагдах юм. 

“Сартр: Зурагт хөтөч” номоо өлгийдөж аваад удаагүй байгаа “Тагтаа” хэвлэлийн газраас бүх номоо 20-30 хувь хямдруулах юм. Багцаар нь авбал бүр ч хямдарна. 

Image may contain: 3 people

“Books in english”-ийн англи хэл дээрх номууд 5-15 хувь хямдарч, зарим хуучин номууд нь 30-50 хувь хямдарна. 

No automatic alt text available.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ”Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан” зэрэг бүх номууд 25 хувийн хямдралтай, гарын үсэгтэй худалдаалагдана. Мөн бусад нэрт зохиолчдын шилмэл бүтээлийг зохиолчийн гараас нь авч болох юм. Орчуулагч Ж.Нэргүйн бүтээлүүд болон Монголын Орчуулагчдын холбооноос гаргасан номуудыг мөн хямдруулан аваарай. 

Номын хорхойтнуудын сайн мэдэхээр хуучин номын асруудаас 500 төгрөгөөс дээш үнэтэй ховор содон номууд олж болох юм. Мөн зарим их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бичиг, судалгааны материалуудаа худалдаалах юм. 

Мөн олон улс орны түүх, соёлын асруудаар зочлон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож ялагч болон шагнал авах ч боломжтой.  

Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аяны үйл ажиллагаа, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Баасан гарагт 11:40 цагт нээлтийн үйл ажиллагаа болж баасан, бямба гарагт 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ жилийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
8
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.