Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монгол Улс ногоон хөгжлийн үндсээ үлгэр дуурайлал болохуйц тавьсныг онцлов

НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн долоо хоног болж байна.


Монгол Улсад НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн долоо хоног болж буйтай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей, Норвегийн Уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрт Монгол  Улс анхны гишүүнээр нь 2013 онд нэгдэн орсон бөгөөд хөтөлбөрийг 2013-2017 онуудад хэрэгжүүлж байна.

Уг түншлэл Монгол Улсад ногоон хөгжлийн үндэс суурийг тавихад  үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол Улсын хэрэгжүүлсэн туршлага нь түншлэлд нэгдсэн бусад улс орнуудад үлгэр болохуйц сайн туршлага болж байгааг НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей хэвлэлийн хурлын үеэр онцолсон.  Түншлэлийн хэрэгжүүлэгч байгууллагууд болон хандивлагч орнуудын зүгээс Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогыг баталж, түүний зорилго, зорилтыг Даян дэлхийн тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттой уялдуулж, үндэсний хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. Мөн ногоон хөгжлийн бодлогын зорилтуудтай салбарын бодлогыг уялдуулж, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлнэ хэмээн төлөвлөж, институцийн чадавхыг бүрдүүлж, бэхжүүлсэн гэж үзсэн байна.

Тус хөтөлбөр нь ногоон хөгжилд хөрөнгө оруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэдэг. Монгол Улсын хувьд тулгамдаж буй асуудал бол 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 17 кг байгалийн нөөц ашигладаг буюу  хүлэмжийн хийн ялгарлын эрчим өндөр байгаа явдал юм. Гэтэл дэлхийн дундаж нь 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 2 кг орчим байгалийн нөөц ашигладаг байна.  Үүний өөрчлөхийн төлөө Монгол Улс анхаарах ёстойг олон улсын мэргэжилтнүүдийн зүгээс зөвлөлөө.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
30
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.