Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

09.20: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 7 сэдэв

Таны мэдэх ёстой зүйлс.


Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой зүйлс бол:

Цалингаа нэмүүлэх хүсэлт гаргасан багш нар есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд ажил хаяхаар болсон. Тэдний сануулах ажил хаялт зарлах болсон гол шалтгаан нь Засгийн газраас цалин нэмүүлэх албан шаардлагад нь хариу өгөөгүйтэй холбоотой.

Бага насны хүүхдүүдийг дэлгэцийн аюулаас хамгаалж, номтой нөхөрлүүлэхийн тулд "Хүүхдээ дэлгэцээс аваръя" аяныг зохион байгуулж байна. Мөн аяны хүрээнд "Адал явдалт Зуна" хүүхдийн цуврал зохиол бичиж, эхний цувралыг гаргасан. Номын зорилтот бүлэг нь 4-13 хүртэлх насны хүүхдүүд хамрах ба нийт 12 цуврал бүлэгтэй.

Эрэлч нохойн албыг НОБГ-ын Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийг түшиглэн байгуулж, нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Баянгол Дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн А/363 тоот захирамжаар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, тодруулбал Хархорин захын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа таслан зогсоох шийдвэр гарсан. Харин үүнийг эсэргүүцэн жижиглэн худалдаачид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Монгол Улсын 30 дахь буюу шинэ Ерөнхий сайд энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаас албан ёсоор нэрлэгдэнэ. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдан МАН-ын дарга байх улс төрийн эрхгүй болсноос хойш түүний орыг залгах тэмцэл МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн дунд өрнөөд байгаа билээ. Харин ерөнхий сайдад горилогсдын хэн хэн бэ?

“Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”, “Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн”, оюутан залуусын төлөөлөл нэгдэж өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэд нэгдэх замаар 60 тэрбумын хэрэг болон оффшорчдын эсрэг жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буйгаа онцолсон юм.

Номын хорхойтон, оюунлаг залуусын тэсэн ядан хүлээдэг "Ulaanbaatar Book Fair" номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар боллоо. 20 дахь удаагийн номын баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
12 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
14 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
20
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.