Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Технологийн шүүмж: "iPhone 8" үнэхээр дэвшил болж чадсан гэж үү?

“Apple” компани 10 жилийн ойгоо тохиолдуулан “Iphone 8”, “iphone 8 plus”, “iphone X” гурван шинэ загвараа танилцуулсан нь олныг гайхашруулаад байна.


“Apple” компани 10 жилийн ойгоо тохиолдуулан “iPhone 8”, “iPhone 8+”, “iPhone X” гэх гурван шинэ загвараа танилцуулсан нь олны анхаарлын төвд байна. Одоогоор захиалга явагдаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 3-нд олон улсын зах зээлд нийлүүлэгдэх тус загварын олон талын дэвшилийг судлаачид үнэлж "Ухаалаг утасны ирээдүйг шинэ төвшинд гаргалаа" гэж үзжээ. 

Шинэлэг загвар 

Image result for iphone 8   apple video

Шинэ загварууд ар ба нүүрэн тал нь зурагддаггүй шилэн хийцтэй бөгөөд ирмэг нь хөнгөн цагаанаар бүтээгджээ. Хар саарал, мөнгөлөг, алтлаг гэсэн гурван өнгөний сонголттой. IPhone 7 утасны ерөнхий хэлбэрийг хадгалсан ч хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгчээр тоноглогдсон, “home” товч дэлгэц дотроо байрласан гээд сүүлийн хэдэн жил шинэ дэвшил төдийлөн гаргаагүй “Apple” компаний хувьд томоохон алхам гэж судлаачид үзжээ. 

Гэрэл зургийн шинэчлэл

Image result for iphone 8   apple camera

IPhone 8 Plus 12 мегапикселийн хосолсон арын камертай, камерууд хурдан мэдрэгчтэй, шинэ өнгөт шүүлтүүр, олон пикселс, шинэ дүрс дохионы процессортой бүтээгджээ. Дэвшилтэт пиксел боловсруулах, харанхуйд автоматаар фокус байршуулах гэх мэт олон сайжруулалтыг хийжээ. Мөн эзэмшигчийн оруулсан тохируулгаар хэрэглэгчийн сахал ургаж, үсээ тайрсан ч царайг нь таних боломжтой юм. 

iphone 8 sample

Iphone X нь OLED буюу “Органик гэрэл ялгаруулах диод” дэлгэцтэй, дүрсний нягтрал гойд сайн, дэлгэцний хэмжээ 5.8 инч, 458 цэгийн нягтшилтай, өнгөний харьцаа нь 1,000,000:1 юм. 

Видео бичлэгийн дэвшил

Камер нь бичлэгийн хувьд 4K видеог 60FPS хүртэл, 1080p удаашруулсан бичлэгийг 240FPS хүртэл авах боломжтой. IPhone 8 Plus дээр хөрөг зураг авахад илүү тохиромжтой гэрэлтүүлэг, нэмэлт цэс суулгасан аж. Мөн ямар ч нөхцөл байдалд хүний царайг илүү тод гэрэлтэй байлгах арга замыг эрэлхийлж “Studio”, “Contour” тохируулгыг сайжруулжээ. Камерний “Stage Light Mono” цэсийг ашиглан хойд дэвсгэрийг хүний царайнд өөрчлөлт оруулалгүйгээр тохируулах боломжтой аж. Шинэ Retina HD дэлгэцүүд нь хэрэглэгчийн орчинд тохируулан дэлгэцийн өнгийг гэрэлтэй нийцүүлдэг байна

Холболтгүй цэнэглэлт 

Image result for iphone 8   apple charge

Шинэ загваруудын хамгийн том дэвшилт нь шилэн эх биетэй тул холбогчгүй, цахилгаан хэмнэх QI стандартын индуктив цэнэглэгч гудас юм. Утсуудыг энгийн холболтоор цэнэглэж ч болно. Цэнэглэгч нь 15 долларын үнэтэй. Цэнэглэгчийг хаана ч байрлуулаад утсаа цэнэглэх боломжтой. 

Илүү сайжруулсан IOS 11 загвар

Image result for iphone 8   apple ios 11

iPhone 8 нь 699 ам.долларын үнэтэй, 256 GB багтаамжтай бол iPhone 8 Plus нь 799 ам.долларын үнэтэй  128GB, 949 ам.долларын үнэтэй 256GB хэмжээтэй байх аж. Мөн тус компаниас загваруудын илүү сайжруулсан, илүү өндөр үнэтэй IOS 11 хувилбарыг ч гаргахаар төлөвлөж байгаа юм. Өндөр үнэ төлж, шинэ загварыг авах хүсэлгүй хүмүүс албан ёсны Apple төвөөс худалдан авсан аль ч загварын iphone утсаа хүлээлгэн өгч зөрүүг нь төлснөөр шинэ загвараар солих боломжтой юм. 

Эх сурвалж: Cnn.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
32
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.