Хайх зүйлээ бичнэ үү

мин

МАРИА ХАР ШУУРГАНЫ улмаас арал тэр чигтээ цахилгаангүй болжээ

Хар шуурга Их Британи, АНУ-ын Виржин арлыг дайран өнгөрч болзошгүй


Асар хөнөөлт Ирма хар салхи намдаад удаагүй байхад Пуэрто-Рикод сүүлийн 85 жил байгаагүй хүчтэй хар шуурга болж, арал тэр чигтээ гэрэл цахилгаангүй болжээ. Пуэрто-Рикогийн эдийн засгийн байдал сүүлийн жилүүдэд хүндхэн байдалтай байгаагаас 2004 оноос хойш 400 мянга гаруй иргэд арлыг орхин явсан.

Тэгвэл урьдчилан таамаглаагүй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас улам доройтохыг эрх баригчид мэдээлжээ. Даваа гарагт арлын төв хэсгээр газар хөдлөлт мэдрэгдэж, өчигдөр өдөр хар шуурга нөмрөн улмаар үер болж, гудамж талбай сүйдэн барилга байгууламж нуран, гэрэл дулааны шугмууд бүрэн тасарч ажиллагаагүй болсон аж. 

3.4 сая хүн амтай тус арлын гадаад дотоод нийт өр 74 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэхүү байгалийн гамшгаас шалтгаалан бүрэн сүйдлээ гэж олон улсын төлөөлөгчид үзэж байна. 

Одоогоор Мариа хар шуурга 10 гаруй арлыг дамнан үргэлжлээд байна. Цаашлаад зарим арлууд болон, Их Британи, АНУ-ын Виржинийг дайран өнгөрч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. 

 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
13 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
15 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
38
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.