Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ил задгай худалдаа хийхийг иргэд дэмжсэнгүй

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа мэдээлэл хийлээ.


Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн удирдлагууд зогсоогоод байгаа. Худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ талаар БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, БГД-ийн ЗДТГ-ын Хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

“Дүүргийн Засаг дарга бол өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль, дүрэм журмыг сурталчлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн. Уг хуульд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглосон. Мөн энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж талбайд байгаа ил задгай худалдааг цэгцлэх ажлын хэсэг байгуулагдсан. Иргэдээс маш их гомдол ирж байгаа. Улаанбаатар хотын гудамж талбай өнөөдөр зах шиг болсон байна. Ил задгай худалдаа эрхлэгчдийн ойр орчимд хог хаягдал ихээр овоорч, халдварт өвчин тараах магадлал өндөр байна. Мөн архидан согтуурч байгаа хүмүүс бөөгнөрч гэмт хэрэг гарч байна гэх мэт гомдол иргэд, оршин суугчдаас байнга ирдэг. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэж байгааг хэрхэн дүгнэж байна вэ гэсэн судалгааг дүүргийнхээ иргэдээс авсан. Иргэд 100 хувь энэ бол буруу гэсэн хариулт өгсөн. Мөн энэ төрлийн үйлчилгээг шаардлагагүй, хангалттай худалдааны төвүүд байгаа гэж үзсэн байсан. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс ийм арга хэмжээ авсан” хэмээн БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа хэллээ.

Тэрбээр суулт зарласан иргэдийн тухайд “Ил задгай худалдаа эрхлэгчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг яриад байна. Гэтэл тэнд оршин суудаг 230 мянган иргэний эрх ашиг гэж бий. Хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах эрхтэй. Нөгөөтэйгүүр Хархорин зах дотор л гэхэд 2000 гаруй түрээслэгч байгаа. Эдгээр хүмүүсийн бизнес уналтад орж эхэлдэг. Мөн 3, 4-р хорооллын төвд байдаг худалдаа, үйлчилгээний газруудад сөргөөр нөлөөлдөг. Хуулийн дагуу зөвшөөрлөө аваад, татвар, түрээсээ төлөөд явж байгаа хүмүүсийг бид дэмжин ажиллана” гэдгийг онцолж байлаа.
Баянгол дүүргийн удирдлагууд ил задгай худалдаа наймаа хийж байгаа иргэдтэй удаа дараагийн уулзалт зохион байгуулж, хуулийн дагуу гарц, гаргалгааг хэлэлцсэн байна. Иргэдэд ажлын байр санал болгоод зогсохгүй хорооллын төв гудамжинд байдаг худалдаа үйлчилгээний төвүүдэд 1 ам метр нь 20-50 мянган төгрөгийн хооронд хөнгөлөлттэй үнээр лангуу түрээслэх саналыг удаа дараа тавьсан боловч зарим иргэн хүлээж аваагүй байна. 

БГД-ийн Засаг даргын орлогч Э.Батбилэг “Хархорин, 3, 4-р хороололд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэд тухайн байршилдаа зогсох хүсэлтэй байгаа. Тэр хэсэгтээ зогсох байршлыг баталгаажуулж өг гэсэн шаардлагыг тавьж байна. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа хууль, журам, дүрмэнд харшлаад байгаа учраас дүүргийн зүгээс зөвшөөрөл өгөх боломжгүй” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
2
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.