Хайх зүйлээ бичнэ үү

мин

Цалинг ур чадвар, гүйцэтгэл, мэргэшлийн зэрэгтэй уялдуулна

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.


Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Төсөлд хөдөлмөрийн харилцаанд тулгамдах болсон тодорхой асуудлуудыг тусгасан байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож, ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулах, ажилтан эрхээ эдэлж чадахгүй хохирох тохиолдол цөөнгүй байна. Иймээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон цагаас хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож байхаар төсөлд тусгасан байна.

Мөн төсөлд тухайн ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг зааж, ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг нарийвчлан тусгасан байна. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож, аль болох анхан шатанд нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, маргааныг зохицуулах байгууллагын бүтцийг оновчтой байхаар шинэчлэн найруулжээ.

Хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй холбоотой асуудлаар ажилтан, ажил олгогч байгууллага харилцан тохиролцох боломжийг бүрдүүлсэн байна. Мөн цалин хөлсийг ур чадвар, гүйцэтгэл, мэргэжлийн зэрэгтэй нь уялдуулж тухайн ажилтан мэргэших, бүтээмжээ дээшлүүлж байх сонирхлыг бий болгохыг зорьжээ.

Уул уурхай, ашигт малтмалын салбарт гэрээсээ алс газар тогтмол хугацаанд ажиллаж байгаа хүний ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулж байх зэргийг тусгасан байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
33 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
25
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.