Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

АНУ-д 27, Швейцарьт 20 цаг ажиллаж байж шинэ iPhone худалдаж авна

Харин Монголд хэдэн цаг ажиллаж байж шинэ iPhone 8 худалдаж авах вэ?


Дундаж орлоготой Нью-Йоркер ердөө гурван өдөр ажиллаж байж шинэ iPhone худалдаж авдаг гэж Швейцарийн UBS банкны 2016 оны тайланд дурджээ. Тус банк гурван жил тутам улс орнуудын иргэдийн цалин орлого болон бараа бүтээгдэхүүний үнийг харьцуулсан жагсаалт гаргадаг юм байна. 

Дээрх жагсаалтыг тухайн үеийн шинэ iPhone 6 загварын утас худалдаж авах үнийн дүнд харьцуулан хийжээ. 

Грек, Афин хот - 98.2 цаг 

БНХАУ, Бээжин - 217.8 цаг 

АНУ, Чикаго - 28.4 цаг 

Хонконг - 51.9 цаг 

Индонез - Жакарта - 468 цаг

Их Британи, Лондон - 41.2 цаг 

АНУ, Лос-Анжелес - 27.2 цаг 

АНУ, Майами - 27 цаг 

ОХУ, Москва - 158.3 цаг 

Кени, Найроби - 468 цаг 

БНЭУ, Нью-Дели - 360.3 цагт 

Франц, Парис - 42.2 цаг 

БНХАУ, Шанхай - 163.8 цаг 

Австрали, Сидней - 34 цаг 

Япон, Токио - 40.5 цаг 

Швейцарь, Зурих - 20.6 цаг 

Тэгвэл Монгол Улсын иргэний дундаж цалин энэ оны наймдугаар сарын байдлаар 700 мянган төгрөгтэй тэнцэж байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн(Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн мэдээлэл). Энэхүү дундаж цалинг Монголбанкны есдүгээр сарын 20-ны ам.долларын албан ханш руу хөрвүүлж тооцвол 283.76 ам.доллартай тэнцэж байна. 

Тэгэхээр 64 GB багтаамжтай шинэ iPhone 8 гар утас худалдан авахын тулд 499.3 цаг ажилах шаардлагатай болж байна(гурван сар ажиллана гэсэн үг). Багтаамж нь ихсэх эсвэл iPhone 8 Plus загварын гар утас худалдаж авбал гурван сараас ч их хугацаанд ажиллах шаардлагатай гэсэн үг юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
9
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.