Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"IT" киноны найруулагч дахин Стивен Кингийн өөр зохиолыг кино болгож магадгүй

"IT" гайхалтай амжилт олсон бол дараагийнх нь...


Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн олон кино байдаг билээ. Тэр дундаас хамгийн сүүлд бүтээгдсэн нь найруулагч Андрес Мускеттигийн найруулж, ердөө хэдхэн долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн "IT" юм.

Маш өндөр ашиг орлого, нэр хүнд, өндөр үнэлгээ авсан уг киноны найруулагч харин Стивен Кингийн өөр нэгэн зохиолыг кино болгох хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Анх 1989 онд кино болон гарч байсан "Pet Sematary" бүтээлийг шинэчлэн найруулах нь түүний мөрөөдөл аж. "Би тэр зохиолд үхэх хүртлээ татагдсаар л байх болно. Би тэр зохиолоор кино хийхийг ямагт мөрөөддөг байлаа" гэж тэр нэгэн ярилцлагадаа өгүүлж байсан байна. "Pet Sematary" кино болон гарахдаа яг одоогийн "IT" шиг л шуугиан тарьж байсан гэхэд хилсдэхгүй. 

Гол нь тус киноны эрхийг Парамоунт кино компани эзэмшдэг бөгөөд кино бүтээх эрхийг хэнд өгөх нь тодорхойгүй байна.

"Бид уг эрхийг авч, кино бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хэрэв чадвал бид IT киног бүтээсэн шигээ чанартай, сайн бүтээл төрүүлэх болно" гэж найруулагчийн төрсөн эгч, продюсер Барбара Мускетти мэдэгджээ.

Одоо бидэнд ердөө тэд эрхийг авч чадах эсэхийг хүлээх л үлдээд байна. Хэрэв чадвал бид "IT" кино шиг бас нэгэн часхийсэн гайхалтай бүтээлийг үзэх боломжтой болох нь.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
21
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.