Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг түшиглэн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломжтой

Ерөнхийлөгч Х.Баттулга Турк Улсын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.



 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ахмет Язал Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн мэндчилгээг уламжлаад хоёр талын харилцаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Турк Улсын Ерөнхийлөгчид хариу талархал илэрхийлээд “Турк Улс арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн их туршлагатай. Монгол бол ХАА-н орон. Далан сая толгой малтай” гээд хоёр талын хооронд арьс шир боловсруулах үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Ахмет Язал уг саналыг Туркийн Ерөнхийлөгчид уламжлахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхоны хөндийн Түрэгийн үеийн хөшөө дурсгал болон Налайхын орчмын мэргэн Тоньюкукийн хөшөөг түшиглэн Туркийн талаас аялал жуулчлал нэмэгдүүлэх боломжтой хэмээлээ.

Элчин сайд үүнтэй санал нэг байгаагаа тэмдэглээд "Turkish Airlines"-ын нислэгийг эрчимжүүлбэл зөвхөн эдийн засгийн хувьд бус, аялал жуулчлал хөгжүүлэхэд түлхэц болно гэдгийг тэмдэглэв. Энэ талаар 9 дүгээр сарын сүүлээр Зам тээврийн хөгжлийн яамтай зөвлөлдөх уулзалт хийх юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.