Хайх зүйлээ бичнэ үү

мин

09.21: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 7 сэдэв

Энэ өдрийн талаар таны мэдэх ёстой бүх зүйл.


Мэдээний тухай дэлгэрэнгүй уншихыг хүсвэл тод хар хэсэг дээр дарна уу.

Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс бол:

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр орон даяар ажил хаялт зохион байгуулж байна. Ажил хаялтад улсын хэмжээнд 60 орчим хувийн ирцтэй оролцож байгаа тухай түр хорооноос мэдээлжээ.

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстсөн, хальтиргаа гулгаатай байгаа тул зорчигчдыг аюулгүй байдлаа хангаж, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

"Монгол Контент" ХХК-ийн бүтээл "Маамуу" хүүхэлдэйн кино Олон улсын кино наадам болох "Canada Kids Film Festival"-д оролцож байна.

Монгол Улсын Шадар сайдын  2017 оны наймдугаар сарын 17-ны 77 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо. 

Энэ сарын 17-23-ны өдрүүдэд Гүрж улсын нийслэл Батуми хотод зохион байгуулагдаж буй дэлхийн загварын олимп “Top Teen Model of the Planet- 2017"-д монгол хүүхдүүд амжилттай оролцож байна.

Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. 

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
6 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
7 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
34
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.