Хайх зүйлээ бичнэ үү

мин

Төв Азийн Бүс нутгийн ЭЗ-ийн хамтын ажиллагааны Хүрээлэн бүрэн эрхт ОУБ боллоо


Тус байгууллагын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг тэмдэглэх ёслолын ажиллагаа БНХАУ-ын Шинжян-Уйгурын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотод 2017 оны 9-р сарын 7-нд амжилттай болж өнгөрлөө.

Ёслолын ажиллагаанд Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао, БНХАУ-ын Сангийн сайд Сяо Жие болон гишүүн орнуудын сайд, дэд сайд тэргүүтэй 130 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.Мөн энэ үеэр Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ажилладаг судалгааны төвүүдийн II чуулга уулзалт болж эдгээр байгууллагуудыг холбосон нэгдсэн сүлжээ байгуулагдсан байна. Нийт 25 орныг хамарсан уг сүлжээнд Монгол улсаас оролцсон 3 байгууллага багтаж байна.

Тус Хүрээлэн нь Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (ТАЭЗХА)-ны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн мэдлэгийг бий болгох, чадавхийг бэхжүүлэх зорилготойгоор анх 2009 онд виртуаль хэлбэрээр байгуулагдаж, 2015 онooс Өрөмч хотод байрлах болжээ. Одоо тус хүрээлэнгийн захиралаар Монгол Улсын иргэн Санжаасүрэнгийн Баяраа ажиллаж буй юм. 

ТАЭЗХА-ны хөтөлбөрийг 1997 онд Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны санаачлагаар Төв Азийн улс орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулсан бөгөөд өнөөгийн байдлаар Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, Пакистан, Таджикистан, Туркменистан, Узбекистан гэсэн 11 гишүүн улс бүрэлдэхүүнд нь багтаж байна. 

Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Хүрээлэнгийн захирал С.Баяраа ёслолын ажиллагаанд оролцогчдод хандан үг хэлэв. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
2
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.