Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Номын баяр”-аар ТАГТАА асарт худалдаалагдах ном, даавуун цүнх, бас бусад

“Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас номын хорхойтнуудад ном, зохиолчдын зурагтай даавуун уут, номын хавчуурга зэрэг олон сонирхолтой зүйлсийг бэлджээ.


Ulaanbaatar Book Fair” номын баяр энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна. Энэ өдрүүдэд хэвлэлийн газар, номын дэлгүүрүүд “авдраа” дэлгэж, хамаг сайхан номуудаа хямдралтай үнээр худалдаалах болно. Бас дээр нь нэмж хэлэх нэг баяртай мэдээ байна. Тэр бол “Тагтаа” асарт зарагдах “хөөрхөн” зүйлс.

“Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас номын хорхойтнуудад ном, зохиолчдын зурагтай даавуун уут, номын хавчуурга зэрэг олон сонирхолтой зүйлсийг бэлджээ. Та номын баяраар доорх зүйлсийг “Тагтаа” асраас авах боломжтой.

“Пигийн амьдрал” роман

Зохиолч Янн Мартелийн алдарт “Пигийн амьдрал” романыг “Тагтаа паблишинг”-аас албан ёсны эрхтэйгээр монгол хэл рүү хөрвүүлэн гаргах гэж байгаа тухай та хэдийн дуулсан биз. Тэгвэл тус номын анхны хэвлэлтийг та тэндээс авах боломжтой. “Пигийн амьдрал” ном Б.Сувддуламын орчуулгаар танд хүрэх болно.

“Цас” роман

Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” романы 3 дахь хэвлэл уншигчдад хүрэхэд бэлэн болжээ. Хэрвээ та энэ романыг уншиж Кагийн ертөнцөөр аялж амжаагүй байгаа бол номын баяр дээрээс авч болох нь ээ.

Даавуун тор

“Уран зохиол бол миний утопи” гэх бичигтэй, мөн Д.Норовын “Тэжээвэр” номын хавтасны зурагтай даавуун торуудыг та мөн эндээс худалдаж авах боломжтой.

Ил захидал

Суут зохиолчдын зураг, эшлэлтэй ил захидлуудаас авч хэн нэгэн дотнын хүндээ ч бэлэглэж болох юм.

Номын хавчуурга

Суут зохиолчдын зураг, эшлэлтэй номын хавчуургууд ч бас таныг хүлээж байна.

Яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламын номууд

“Тагтаа” асраас та яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламын номуудыг авах боломжтой.

“Тагтаа паблишинг”-аас гаргасан бусад ном

“Тагтаа паблишинг”-аас эрхлэн гаргасан бусад бүх номыг та эндээс авах боломжтой. Номуудыг агуулгаар нь багцлан худалдаалах бөгөөд багцаар нь авбал 30% хямдарч, харин нэг нэгээр нь авбал 20 мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна. Модернизм болон Сартр: Зурагт хөтөч номнууд нэг багц, "Зүүд бол цорын ганц бодит зүйл" болон "Хугацаан доторх хугацаа" номууд нэг багц, "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", "Цас", "Пигийн амьдрал", "Тэжээвэр" зэрэг ном нэг багц болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
17
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.