Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Жинхэнэ" Роналдо 41 нас хүрлээ

"Би бүх хамгаалагчийг хаалгачтай нь хууран гоол оруулах дуртай. Энэ бол миний онцлог биш энэ бол миний зуршил"


Роналдо Луис Назарио де Лима өнөөдөр 41 нас хүрч байна. Дэлхийн хошой аварга, ФИФА-гийн дэлхийн 3 удаагийн шилдэг хөлбөмбөгч, хошой “Алтан бөмбөг” шагналт гээд түүний шагналыг тоочоод байвал дуусахгүй. Карьерынх нь турш түүнийг зовоосон гэмтэл бэртлүүд байгаагүй бол тэр улам олон шагналтай байх байлаа. Ямар ч гэсэн түүнийг “Жинхэнэ Роналдо” гэж “Реал” Мадридын Роналдугаас ялгадаг байсан юм.

Гэхдээ Роналду бол зүгээр нэг цол шагнал, рекорд амжилт төдий зүйл биш. Тэр бол дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд гарсан онцгой үзэгдэл байлаа. Испанийн “Барселона”, “Реал” Мадрид, Италийн “Интер”, “Милан” гэсэн агуу багуудад тоглож, Бразилийн шигшээ багийг дэлхийн хошой аварга, мөнгөн медальт баг болгосон хүн.

Клубын түвшинд Роналдо 518 тоглолтод 352 гоол хийсэн бол Бразилийн шигшээд 98 тоглож, 62 гоолын амжилт үзүүлсэн.

Ингээд Роналдогийн амьдралын дүрэмтэй танилцацгаая.

"Би бүх хамгаалагчийг хаалгачтай нь хууран гоол оруулах дуртай. Энэ бол миний онцлог биш энэ бол миний зуршил"
“Би өөрийгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэж тооцдоггүй. Хувийн шагнал надад хамаагүй. Би цом авч, ялалт байгуулж байгаа багийн нэгэн хэсэг болохыг илүү хүсдэг"

"Бүх цаг үед гоол харахыг л хүсдэг байсан. Гоол оруулдаг, хурдан, хүчтэй довтлогч хаана ч үнэд хүрнэ. Би зуугаас олон гоол оруулсан хүн болохоор багууд хэнийг худалдаж авснаа ойлгодог байлаа"
"Би баяраа тэмдэглэнэ, гэхдээ урд минь шинэ гоол, шинэ амжилт, зорилго байгааг мэддэг, түүнийгээ биелүүлэхийн тулд зүтгэхэд бэлэн”

"100 метрт би сайн гүйж байсан удаагүй. Харин 20, 30 метрийн зайд бөмбөгтэй, бөмбөггүй гүйж, шалгалт өгч байсан удаатай. Гайхалтай нь би бөмбөгтэй гүйхдээ, бөмбөггүйгээсээ илүү хурдан байсан. Зарим хүн хол зайд гүйхийн төлөө төрсөн байдаг бол нэг хэсэг нь ойрын зайд зориулагдсан байдаг”

"Надад хайртай хүн, миний мөнгөнд дуртай хүн хоёрыг би ялган салгаж чадна"
"Хаана төрсөн гэдгээсээ болон дайн дажны уршгаар ямар ч хүн өлсгөлөн зовлонд нэрвэгдэх ёсгүй”

"Би ядуу байсан ч мөнгө миний хувьд хэзээ ч чухал зүйл байгаагүй. Мөнгө, алдар нэр миний толгойг эргүүлэх учиргүй. Би тун залуудаа алдарт гарсан хүн. Энэ дарамтыг хүн давж гарах ёстой”
"Бразилид хүүхэд болгон хөлбөмбөг тоглож чаддаг. Энэ бол бидний цусанд байдаг зүйл. Би ч элсэн дээр хөл нүцгэн тоглодог л байсан”

"Талбайн гадна би олны өмнө гарах дуртай. Сайхан хувцаслах дуртай. Итали загварт илүү сэтгэл татагддаг. Сайхан хоолонд дуртай. Ер нь бол би жирийн залуу. Машинд дурлаад байдаггүй ч сайн машинтай байх ёстой гэж боддог”
"Хичээлдээ явлаа гэж ээждээ хэлж гараад л гудамжинд хөлбөмбөг өдөржин тоглодог байсан. Бөмбөг бид хоёр үргэлж хамт байсан”

"Өнөөгийн амжилтандаа хүрэх гэж би их хөдөлмөрлөсөн. Би бас нэг сайн тоглогч гэж хүмүүсийн санаанд үлдмээргүй байна. Би хөлбөмбөгийн түүхэнд үлдмээр байна. Би өөрийн гэсэн үетэй байж, жирийн бус тоглогч байж, онцгой гоол оруулахыг хүсдэг”

"Бага байхад зарим тоглогч гарын үсэг өгөхөөс татгалздаг байлаа. Тийм болохоор би хэзээ ч хүнд гарын үсэг өгөхөөс татгалздаггүй”
"Бид ялагдсан, яагаад гэвэл бид ялаагүй”

"Би ямар ч тоглолтын өмнө тэнцэх, эсвэл ялагдах талаар бодож байгаагүй. Ямар багт байгаагаас үл хамааран үргэлж ялалтын талаар боддог байсан. Би зөнгөөрөө тоглодог. Миний зөн бол гоол хийх чадвар”
"Би өөрийгөө хөлбөмбөгийн уран зураач гэж хардаг”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
15
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.