Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“BIGBANG”-ийн үлдсэн гишүүд ирэх жил цэрэгт явна

Учир нь хамт албаа хаагаад хамтдаа эртхэн эргэн ирвэл “BIGBANG” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин цуглах цаг наашлах болно.


Өмнөд Солонгосын хөвгүүдийн “BIGBANG” хамтлаг 2006 онд байгуулагдсанаасаа хойш 11 жил уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд тэд Ази төдийгүй дэлхий дахинд ч алдаршсан дуучид болон хувирчээ. Тэдний хувийн амьдрал нь тайзан дээрх дуу бүжгээс нь ч илүү олны анхаарлыг татдаг.
Өмнөд Солонгост авьяаслаг тамирчин, од дуучин байсан ч ялгаа байхгүй бүгд цэргийн алба хашдаг хуультай. Хууль зөрчвөөс эх нутагтаа уран бүтээл хийх нь битгий хэл амьдрах ч аргагүй болж, ад үзэгддэг. Хэдэн жилийн өмнө цэргийн албанаас зугатсан нэгэн дуучингийн иргэншлийг цуцалж орхисон тул одоо болтол Өмнөд Солонгост ирж чадахгүй, Америкт аж төрж байдаг юм билээ.

“BIGBANG” хамтлаг GDragon, Taeyang, TOP, Daesung, Seungri гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс насаар бусдаасаа арай ахмад ТОП энэ оны хоёрдугаар сард цэргийн албанд явсан.  Сөүлийн Цагдаагийн газарт алба хашиж байсан ч хар тамхины хэрэгт орооцолдоод одоохондоо цэргийн албаа түр орхиод байгаа.

Тэгвэл тус хамтлагийн үлдсэн 4 гишүүн ирэх онд буюу 2018 онд бүгд цэрэгт явахаар шийдсэн байна. 1988 онд төрсөн Жи-Драгон, Тэян хоёр нас нь болсон тул ирэх жилийн хавар цэрэгт явах нь тодорхой байсан ч дахиад нэг жил хүлээж болох байсан 1989 оны Дэсун, 1990 онд төрсөн Сынри хоёр ч тэдэнтэй хамт алба хаахаар шийджээ. Учир нь хамт албаа хаагаад хамтдаа эртхэн эргэн ирвэл “BIGBANG” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин цуглах цаг наашлах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Өчигдөр
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
20
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.