Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тувагийн фолк рок “Ят-Ха” хамтлагийн тоглолт ирэх ням гарагт болно

Тоглолт энэ сарын 24 буюу ням гарагийн орой 19 цагт “On’Off Production Music House”-д болно.


Тувагийн алдарт “Ят-Ха” хамтлагийнхан өчигдөр Улаанбаатарт хөл тавьлаа. Тус хамтлагийн ахлагч Альберт Кувезин болон хамтлагийн гишүүн Шолбан Монгуш, дуучин Сайлык Оммун нар Монголд анх удаа зохион байгуулах тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ сарын 24 буюу ням гарагийн орой 19 цагт “On’Off Production Music House”-д болох энэхүү тоглолтыг Дэлхийн хөөмийн холбоо санаачлан “On’Off Production” болон “Bro’s records”-той хамтран зохион байгуулж байгаа аж.

Фолк рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Ят-Ха” хамтлаг 1992 онд байгуулагдсан бөгөөд Тувагийн хамгийн алдартай хамтлагийн нэг юм. Тус хамтлаг үндэсний язгуур урлагийг орчин үеийн этно, панк рок хэлбэрт оруулан тоглож олон улсад нэрд  гарчээ. “Ят-Ха” хамтлаг тува, урианхай түмний уламжлалт язгуур урлагийг дэлхийн олон улс оронд хүргэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн билээ. Тухайлбал тус хамтлагаас “Хун Хуур Тү”, “Алаш” гэх мэт баруунд нэрд гарсан хамтлаг, уран бүтээлчид төрөн гарчээ.

“Ят-Ха” хамтлагийнхан 1990-ээд оны сүүл үеэс Европ болон бусад тивд айлчлан тоглож, алдарт  ”Irish” хамтлаг болон “Грэмми” шагналыг долоон удаа хүртэж байсан “The Chieftans”  хамтлагтай хамтран Америкийн олон хотуудад уригдан тоглож байв. Түүнчлэн Алма-Атыд болдог “Voise of Asia”  наадмы тусгай байр, “Rock-Pereteria” наадмын шилдэг хамтлагийн шагналыг хүртэж, OХУ-ын “Golden Music” наадмын шилдэг дуучны шагнал гэх мэт олон нэр хүндтэй шагнал хүртжээ. Тус хамтлагийнхан нийт 14 цомог гаргасан байна.

Дэлхийн хөөмийн холбооноос монгол угсаатан нүүдэлчин ард түмнүүдийн язгуур урлаг, хөөмийг түгээн дэлгэрүүлэх, хөөмийн голомт Монгол Улсад тэднийг авчирч тоглолтыг нь зохион байгуулахаар төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. “Ят-Ха” хамтлагийн Монголд хийх тоглолт уг төслийн нэг хэсэг гэдгийг тус холбооны тэргүүн, “Hosoo & TransMongolia” хамтлагийн ахлагч Д.Хосбаяр онцоллоо. “Ят-Ха” хамтлагийн тоглолтод манай улсын “Дэлхий” хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм байна. Ийнхүү эртний уламжлалт уриа дуудлага бөөгийн сүр хүч, хөөмий, икэл хөгжмийн уянга орчин цагийн рок хөгжимтэй хэрхэн хоршин уусахыг ням гарагийн орой сонсч, мэдрэх боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
10 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
10 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
39
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.