Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АИ-80, АИ-92, дизель түлшний үнийг өнөөдрөөс литр тутамд 100 төгрөгөөр бууруулна

Өнгөрсөн сараас эхлэн шатахууны үнийг шат дараатай бууруулж байна.


Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай  уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.  ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс АИ-80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ.

Дэлхийн  зах зээл дээрх түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус  буурч байгаатай холбогдуулан  энэхүү шийдвэрийг гаргасан байна. 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж, өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол" ХХК- ийн дэд захирал О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
11 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0