Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

'Airbnb'-ээс 'цэвэрхэн' байр захиаллаа гэж бодтол контейнер угтжээ


Аялагчдад хямд өртгөөр тухтай, цэвэрхэн газар байрлах боломжийг 'Airbnb' вэб сайт олгосноороо сая сая хүний талархалыг хүлээдэг. Зарим хүмүүст итгэмээргүй хямд үнээр таван одтой зочид буудалтай эн зэрэгцэхүйц тансаг байранд байрлах аз таардаг бол заримыг нь байж боломгүй нөхцөл байдал угтаж байна. 

Саяхан Их Британийн иргэн Бен Спеллер Амстердам руу аялахаар болж 'Airbnb' сайтад байршуулсан зарын дагуу тусдаа угаалгын өрөөтэй, цэвэрхэн байранд буудаллахаар болж, хоногийн 150 доллар төлжээ. Спеллер захиалсан байрандаа хоноглохоор очоод нүдэндээ ч итгээгүй гэнэ. Түүнийг гудамжинд хууль бусаар байршуулсан төмөр контейнер угтсан байна. 

Уг контейнерт ор, гурван дэрнээс өөр юу ч байгаагүй бөгөөд контейнерийн тусгаарласан хэсэгт хүн хэрэглэхэд ч хэцүү ариун цэврийн өрөөрхүү хэсэг байсан гэж тэрээр ярьжээ. 

Харин 'Airbnb' хэвлэлийн төлөөлөгч уг үйл явдалтай холбогдуулан "Хүмүүст буруу ойлголт төрүүлсэн, залилан мэхэлсэн зар манай флатформ дээр байрших учиргүй. Бид ийм төрлийн үйлчилгээнээс сэргийлэхийн тулд хамгаалалтаа байнга сайжруулж байгаа. Дэлхий даяар хагас тэрбум хүн 'Airbnb'-г ашиглаж аяллын үеэр хоноглох байраа олсон. Өдөр бүр 2 сая хүн манай сайт руу хандаж, буудаллах газраа захиалж байна. Үүнтэй төстэй хэрэг маш цөөхөн гардаг" гэжээ. 

Эх сурвалж: Gizmodo

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.