Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ажил дээр худал инээмсэглэх нь согтууруулах ундаа их хэрэглэхэд хүргэдгийг судлаачид тогтоожээ


Уг нийтлэл Fox News мэдээллийн сайт дээр гарсан бөгөөд судалгаагаар тогтоосон үнэн гэдгийг ч мөн батлаад байна. Олон хүнтэй харьцдаг ажилтай хүмүүс үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсадтайгаа худал инээмсэглэл тодруулан харьцаж, өөрийн мэдрэмжээ нуудаг гэх бөгөөд энэ нь тун удалгүй маш их согтууруулах ундаа уух шалтгаан болдог гэнэ.

Пеннсилванийн их сургууль болон Буффалогийн их сургуулийн судлаачид олон хүнтэй харьцаж ажилладаг хүмүүсийн согтууруулах ундааны хэрэглээг судалж үзсэн байна. Үүнд сувилагч, худалдагч, багш гэх мэт тал бүрийн мэргэжлийн хүмүүсийг хамруулжээ. Уг судалгааны үр дүнг ажлаа дууссаны дараа ууж суух хүсэлтэй хүмүүсийн дийлэнхийг ажил дээрээ хүсээгүй дүр төрхөө байнга гаргадагтай холбон тайлбарлаж байна.

Пеннсилванийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Алисиа Гранди, "Худал инээмсэглэл тодруулж, худал сэтгэл хөдлөл гаргах нь их хэмжээгээр хэтрүүлэн ууж, стресст орох шалтгаан болдог" гэжээ. "Энэ нь тэднийг шууд л уух хүсэлд автуулна гэсэн үг биш. Харин ажил дээрээ өөрийн мэдрэмжийг хянах аргагүй болж, тэсэхээ болих дээрээ хүрэх магадлалтай" хэмээн тэр онцолсон байна. 

Судлаачид Үндэсний Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаанд үндэслэн уг судалгааг илүү хөгжүүлжээ. 3000 гаруй америк хүмүүс дээр хийсэн судалгааг ашигласнаас гадна 1,592 ажилчидтай хамтарч энэ судалгааг хийжээ. Ажил дээр байгаа хүмүүс хэрхэн өөрсдийн хүсээгүй зан байдлыг гаргадаг болохыг, мөн үүнээс болж үүссэн нөлөө дараа нь их хэмжээгээр стресст орж, уухад хүргэдгийг тэд судалгааны үр дүнд гаргаж ирсэн юм. 

"Ажил дээр худал дүр эсгэх болон ажлын дараа уудаг болох нь өөрийн мэдрэмж, зан аашийг бүрэн хянах чадваргүй болсонтой холбоотой" хэмээн Гранди үргэлжлүүлэн тайлбарлажээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
7
0
0
2
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.