Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Ажил хийх гоё" хөтөлбөрт амжиж бүртгүүлээрэй

Хөтөлбөрт өргөдөл авах хугацаа дуусахад ердөө 7 хоног үлдлээ!


"LEAD Mongolia 2018" хөтөлбөрийн "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багийнхан "Ажил хийх гоё" (Internship Compass) хөтөлбөрөө зарлаад байна. 

Нийслэл, орон нутагт суралцаж буй 3, 4-р курсийн оюутнууд хийгээд ажил идэвхтэй хайж буй 20-29 насны залуучуудыг дэмжих зорилготой уг хөтөлбөрийн өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа дуусахад ердөө долоо хоног үлдээд байна. 

Хөтөлбөрт хамрагдсанаар 21 хоногийн дадлагын ажил, сургалт хөгжлийн хөтөлбөр бөгөөд "чадавхжуулах сургалт", "ажлын туршлага хуримтлуулах дадлага" гэсэн үндсэн 2 хэсэг сургалтад оролцох юм. 

Энэ хүрээнд хөгжих, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлээр дүүрэн 20 оролцогчийг сонгох бөгөөд шалгарсан оролцогчид эрчимжүүлсэн, цогц сургалтанд хамрагдан харилцааны чадвар, инновацийн мэдэгдэхүүн, цаашлаад ажил олгогчдын хүсдэг бүхий л чадваруудыг өөртөө суулгах боломжтой. Улмаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч байгууллага, аж ахуй нэгжүүдэд дадлагажин ажлын туршлага хуримтлуулж, ирээдүйн карьерынхаа эхлэлийн цэгийг тавих бүрэн боломжтой. Хүртээмжтэй оролцоог хангах үүднээс нийт оролцогсдын 30-аас доошгүй хувийг хөдөө орон нутгаас шалгаруулан, бүх зардлыг нь даан хотод авчрах аж.

Хөтөлбөр дараах шаардлагыг хангасан хүн бүрт нээлттэй:

- Хөтөлбөрт оролцогч нь 20-29 настай байх
- Их, дээд сургуульд харилцаа холбоо, мэдээлэл технологийн болон нийгмийн ухааны чиглэлээр 3, 4-р курст суралцдаг, эсвэл ажил идэвхтэй хайж буй энэ чиглэлийн төгсөгч байх (төгсөөд хоёроос дээшгүй жил болсон байх)
- Англи хэлний анхан буюу дунд түвшний мэдлэгтэй байх

Анкет бөглөх: https://www.jotform.com/form/90204945017452

Материал авах сүүлийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 25.

Цаашлаад уг төслийн бас нэг зорилго нь тогтвортой ажлын байр идэвхтэй хайж буй залууст зориулсан дадлагын гарын авлага боловсруулахад чиглэж буй. Гарын авлага нь Монгол улс дахь дадлагын системийн хөгжлийг сайжруулахад хувь нэмэр оруулах, залуу ажилтнуудыг ажилд авахдаа хүний нөөцийн менежментийн үр дүнтэй арга хэрэгслийг зөв ашиглахад нь ажил олгогч нарт туслах зорилготой юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар та гагцхүү өөртөө бус Монголын хөдөлмөрийн насны бүх залуусын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулна гэж ойлгож болох юм.

Төслийн сошиал хуудас: http://www.facebook.com/InternshipCompass

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
22 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.