Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ажлын байрны дарамт үзүүлбэл хорих ялаар шийтгэх шинэ хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэллээ


Өмнөд Солонгос нь bully буюу ажлын байран дахь дарамт, шахалт өндөртэй улсуудын тоонд багтдаг. Тэгвэл тус улсын хууль тогтоогчид ажлын байран дахь дарамт, шахалтыг бууруулах зорилготой шинэ хууль хэрэгжүүлж эхэллээ. Тус хуулиар ажилтан ажлын байранд тархсан хов жив, худал яриа зэргийг мэдэгдэх, хуулийн хүрээнд эрхээ хамгаалуулах боломж бүрдэж байгаа аж. Харин дарамт үзүүлсэн этгээдийг 30 сая воноор (25 мянга орчим доллар) торгох эсвэл 3 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх гэнэ. 

Дарамт, шахалтад өртсөн ажилтныг хамт олноороо ялгаварлан гадуурхахыг мөн хуулиар хоригложээ. Түүнчлэн тухайн ажилтан дарамтаас үүдэн сэтгэл санаа, бие махбодийн хохирол амссан тохиолдолд нөхөн олговор авах боломжтой аж. 

Үүнээс гадна уг хуульд юуг ажлын байрны дарамт гэж тооцохыг албан ёсоор тодорхойлсон байна. Тухайлбал, хамтран ажиллагсдынхаа талаар цуу яриа гаргах, олны өмнө үг хэлээр доромжлох, хувийн мэдээллийг нь түгээх, архи уух, тамхи татах, компанийн оройн хоолонд орохыг шаардах зэрэг нь үүнд багтана гэжээ. 

2017 онд Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан тайланд дурдсанаар нийт ажилчдын 70 орчим хувь нь ажлын байран дээрээ хамт олон болон ахлах ажилтныхаа дарамт, доромжлолд өртдөг гэж хариулжээ. Мөн тэдний 60 орчим хувь нь үүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч чаддаггүй гэж хариулсан байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Уржигдар
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
4 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ха 2019.07.26 182.160.37.48

монголд хэрэгтэй хууль

0 Хариулах


DR. PRADHAN 2019.07.23 105.112.58.112

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

1 Хариулах